“Глобал хурд” ХХК-ний оффисын зориулалттай барилгын ажлыг түр зогсоолоо

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гурван гал худалдааны төвийн урд, “Глобал хурд” ХХК-ний оффисын зориулалттай 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг панеран хавтангаар таглаж дээр нь бетонон хийц тавьж тагласан байсан ба хүчтэй салхи гарсаны улмаас панеран хавтан хийсэж дээр нь байсан бетонон хийц барилгын гадна тал руу унаж иргэн н.Өлзийбаярын автомашиныг гэмтээсэн байна.

Тус гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн актаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоожээ.

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2019-04-23 12:31:04
    Зогсоох нь зүйтэй, машинд байсан хүмүүсийг алахад дөхжээ, ямар азаар амьд гарав, амьд явбал ус ууна гэдэг дээ
    49.0.212.51
    Мэдэгдсэн Хариулах