Ази тивийн гурав дахь аварга төрлөө
Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр гуравдахь өдрөө үргэлжлэв.

Өчигдөр хүнд жингийн барилдаанууд явагдсан бөгөөд

-90 Э.Мөнхжаргал
-100 Л.Отгонбаатар
+100 Ө.Дүүрэнбаяр
-78 О.Мөнхцэцэг С.Шүрэнчимэг
+78 Э.Гандиймаа нар барилдав.

Манай бөхчүүдээс Лхагвасүрэнгийн Отгонбаатар финалд БНСУ-ын бөхийг ялснаар аваргын алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү Ази тивийн гурав дахь аварга төрлөө.

Дэлхийн дэвжээг эзэгнэж чадаж байгаа манай залуу үеийн бөхчүүд Эмират улсад төрийн дуулалаа эгшиглүүлж, түмэн олноо баясгаж дэвлээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна. Маргааш багийн барилдаан болсноор тэмцээн өндөрлөнө.

О.Гэрэл 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Орк сэтгүүлч асар олон болжээ 2019-04-23 03:31:10
    Ази, Номхон далайн Бүсийн аварга шалгаруулах тэмцээн. Гэтэл Ази Тивийн аварга боллоо гээд бичих юм ? Орк сэтгүүлч ээ наад тэмцээн чинь Ази Тивийн аваргынх биш !...
  • иргэн 2019-04-23 01:43:26
    азийн аварга мен уу номхон далайн бус гэдэг нь юуг хэлээд бна япон хоер солонгос иран узбек казак орсон юм уу хэдэн орон оролцсон юм
    • Иргэн 2019-04-23 02:45:37
      Үнэн эргүү. Ази+номхон далай. Солонгосыг ялж түрүүллээ гэхэд л солонгос байна уу гэх