Халдашгүй эрхээр хамгаалагдсан гишүүдийн ХОМ

Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас олон нийтэд цувралаар хүргэж байгаа. Үүгээр  төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хэн нь хэчнээн төгрөгийн орлоготой, ямар компанид хувь эзэмшдэг, ямар машин хөлөглөдөг, хадгаламждаа хэчнээн төгрөгтэй эсэхийг мэдэж болно. Тэрбумаар үнэлэгдэх байшин, мал, үнэт эдлэлийг УИХ, Засгийн газрын сайд, дэд сайд, төрийн нарийн эзэмшиж байна. Таван орон сууц, тансаг зэрэглэлд багтах хэдэн тэрбумаар үнэлэгдэх хаус, хурдан удмын адууг эзэмшигчдийн ихэнх нь Төрийн өндөр дээд албан тушаалтнууд.  Гэхдээ тэдний ХОМ үнэн зөв эсэхэд эргэлзэх зүйл ч байна. Тухайлбал, УИХ-ын Н.Номтойбаяр бараг л халаас хоосон хагас өлсгөлөн амьдардаг болов уу, хэмээн ХОМ-ээ өгчээ.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр жилийн 22 сая төгрөгийн орлоготой. Түүнд үнэт эдлэл хувьцаа, хувь эзэмшдэг компани байхгүй. Нөгөө 30 гэр бүлд багтаад байсан эрхэм гишүүн үнэндээ ядуу тарчиг амьдарч байгаагаа ХОМ-ээ ил болгож. Гэхдээ түүнийг тэргүүн баячуудын эгнээнд багтдаг гэдгийг батлах зүйл бий. Эрхэм гишүүн 22 сая төгрөгийн цалинтай ч  үүнийгээ 20,30 дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэхүйц машин хөлөглөж, тэрбумын өртөгтэй байранд амьдардаг.  Гэхдээ ямар ч өр зээлгүйгээр эрхэм гишүүн машинаа сольж, аж амьдралаа 22 сая төгрөгөөрөө болгоод яваа. Гэхдээ  л Mercedes Benz сардаа хэдэн төгрөгийн шатахууны зардал гаргадаг вэ, тэрбумын үнэтэй нийтийн орон сууц хэдэн төгрөгийн урсгал зардал гаргах вэ? Энэ мэт тооцоог гаргахад Н.Номтойбаяр гишүүний нэг л итгэл төрүүлэхгүй. Гэхдээ өөр сонголтгүй. Гишүүдэд бол халдашгүй эрх гэж нэг юм бий. Иймээс тэдний Хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигдсэн зүйлс бүгд халдашгүй. Нэг үгээр АТГ-аас с УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нягталж, хөрөнгө дансыг нь нэг бүрчлэн тооцох боломжгүй. Учир нь “УИХ-ын гишүүний халдашгүй байдал”-д халдсан болдог аж. Тэгэхээр гишүүд ХОМ-ээ үнэн зөв бөглөж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Нэг үгээр хөрөнгө, орлогын мэдүүлгээ хэрхэн бөглөх нь тэдний дур.


Гэхдээ УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрмийн хоёрдугаар зүйлийн 2.2.3-т “Гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой ёс зүйн хэм хэмжээг Дэд хороо хариуцна” гэж заасан. Иймээс хуулийн дагуу гишүүдийн ХОМ-д нягтлах шаардлага байгааг сануулах нь илүүц биз.

 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-23 02:12:16
    kkk аав ээж нь зардлыг нь хариуцаад л явж байгаа штээ.дараа нь өв эзэмшүүлнэ, үүнд гайхаад хардаад байх хэрэг юу байна, номтод ер нь юу хэрэгтэй юм, ажлаа хийгэ...
  • ???? !!! 2019-04-23 01:51:47
    busdiig ni ooroor helbel XOM oo buruu meduulsen geed toriin alban haagchdiig dongodoh bur ajlaas ni cholooloh geed ih yum boldog UIH iin gishuun geheer zugeer ...
  •  2019-04-23 01:36:57
    тэхээр худлаа л мэдүүлээд байна даа. ял өгч байх ёстой шүү дээ.