50 уу, 30 уу?

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсчээ. Бүлгээр уг асуудлыг хэлэлцээд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 50.8 хувьтай байна гэж үзсэн. Тэгвэл  Засгийн газрын үйл ажиллагаанд бусад намын болон бизнесийн төлөөлөл ямар байр суурьтай байгааг хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Засгийн газар амладаг ч хийдэггүй

-Би бол Засгийн газрын үйл ажилллагааны хэрэгжилтийг 30 хувь гэж дүгнэнэ. Олон зүйлийг хойш нь татсан. Түүний үр дүнд эдийн засгийн өсөлт огт бий болсонгүй. Гол амлалтуудаасаа ухарсан. Тухайлбал, татвар бий болгохгүй, нэмэхгүй гэчихээд татвар нэмсэн. Одоо Засгийн газар ингэж ажилласан тэгж ажилласан гээд байгаа. Тэгээд хэний амьдрал сайжирчихсан юм бэ. Үнэхээр эргэлзээтэй. Хийсэн ажил тун цөөхөн байж, хийх ажлынхаа жагсаалтыг гаргачихаад бид хийсэн гээд байгаа нь эмгэнэл. Уг нь Засгийн газар геополитик талаасаа хоёр хөрштэйгөө хамтран ажиллах зүйл дээрээ анхаарах ёстой.  Мөн  дотооддоо улс төрийн нөхцөл байдлаа яаж шийдвэрлэх гээд байгаа юм бэ. Монголд хэрэгжиж буй томоохон төслийн ард үргэлж том улс төр явж байдаг. Тэр нь үе үеийн Засгийн газарт нөлөөлж ажил урагшлалгүй, гацдаг. Засгийн газрын хийх гэж буй ажлууд үе үеийн Засгийн газрын хийнэ гэж амладаг амлалтууд байна. Харамсалтай нь хийдэггүй.

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян: АН-ын Засгийн газраас ч илүү давхар дээлтэй байна

-Тухайн намын сонгуулийн амлалт нь өөрөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндэс болдог.  Гэтэл МАН-ын Засгийн газар мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажиллаж байна. Тухайлбал, давхар дээл гэдэг зүйлийг хална, мэргэжлийн сайд нараар багаа бүрдүүлнэ гэж амласан. Харамсалтай нь одоо АН-ын үеийн Засгийн газраас ч илүү давхар дээлтэй байна.  Мэргэжлийн сайд гэж алга.  Мөн иргэдийн цалин, тэтгэврийг хоёр дахин нэмнэ гэсэн.  Ард түмэн тэрэнд нь итгэсэн.  Гэтэл чадаагүй. Тэтгэврийг 10 хувь гээд нэг хүнд дунджаар 30 мянган төгрөг нэмсэн. Угаасаа мөнгөний ханшны уналтаар 10-аас их хувиар хасчихсан. Харин энэ хэмнэсэн мөнгөөрөө “Капитал” банкны өрийг, “Эрдэнэт”-ийн 50 хувийг барьцаасан Ш.Батхүүгийн өрийг дарсан. Тэгэхээр намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна гэж үзэх ямар ч үндэс алга байна.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Эдийн засаг өсч байгаа гэх боловч иргэдийн амьдрал дээшлэхгүй байна

-2016 оны сонгуулиас хойш хоёр дахь Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Эхнийхийгээ бодвол  У.Хүрэлсүхийн Засгийн газар зарим асуудал дээр зоримог ажиллаж байна. Нийгэмд шударга ёс тогтоох чиглэлд нэлээд зүйл хийлээ. Харин мөрийн хөтөлбөрийн тухай ярихад их хэцүү л дээ. Тэр дээр заасан амлалтууд 50-аас ч бага хувийн биелэлттэй байгаа. Яагаад гэвэл хүмүүсийн амжиргааны төвшин ямар байгаа билээ. Эдийн засаг өсч байгаа бол хүмүүсийн худалдан авах чадвар дээшлэх ёстой биз дээ. Гэтэл нийгэмд гарч байгаа гэмт хэрэг нь ихэвчлэн хулгайн гэмт хэрэг байна. Ер нь гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр нийгэм, эдийн засгийн хувьд тийм ч сайн ажиллаж чадахгүй байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Бизнесийн орчныг сайжруулахад хангалтгүй ажиллаж байна

-Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг ямар зүйл дээр үндэслэн дүгнэсэн талаар мэдээлэл одоогоор байхгүй байна. Томоохон хуулиуд бол ороод явж байна. Саяхан Татварын багц хуулийг батлуулсан.  Энэ хууль бизнес эрхлэгчдийн хувьд тийм ч таатай хууль болоогүй. Давуу зүйлүүд байгаа боловч зарим зүйл нь бизнес эрхлэгчдэд эрсдэл дагуулахуйц олон заалт бий. Бидний зүгээс Ерөнхийлөгчид энэ хуульд хориг тавиулах хүсэлтээ өгсөн. Эцсийн найруулга гарсны дараа Ерөнхийлөгч хориг тавих байх гэж бодож байна.  Яагаад гэхээр зарчмын хувьд маш олон зүйл алдагдсан. Бизнесийн байгууллагыг гадна, дотны гэж ялгаж үзэхээс эхлээд татварын байцаагчид дангаараа их эрх мэдэлтэй болох ёсгүй. Ер нь яг бизнесийн орчныг сайжруулах тал дээр Засгийн газар хангалтгүй ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 77 2019-04-28 12:12:04
    МАН ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ УЛАМ ДОРОЙТСООР БАЙНА. ЭДИЙН ЗАСАГ ӨССӨН Л ГЭЭД БАЙХ ЮМ. НҮДЭНД ХАРАГДАХ ЗҮЙЛ ОГТ АЛГА.
    64.119.22.41
    Мэдэгдсэн Хариулах
  • zochi6 2019-04-24 10:32:45
    хийж байгаа ажил харагдахгүй байна үлдэж байгаа 1 жил 2 сард хийж гүйцээнэ гэж байхгүй энэ намууд зөв дүгнэлт өгсөн байна
    112.72.12.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-24 09:38:16
    Дээрх хүмүүсээс хэн нь яг юу хийсийн, Пүрэвдорж гэдэг нөхрийг мэдэх чүгүй юм байна. Хол явж хөлдөө хөгөө чир гэж байгаан.
    202.179.26.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-23 05:39:30
    Шоудаж попрохоос өөр ажил хийсэн үү. Хэлэх нь их , хийх нь бага юмдаа.
    66.181.161.96
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-23 05:02:55
    МАН-ын засаг сайн ажиллаж байна аа, АН-ын луйварчид дэндүү их өрөнд оруулж, дэндүү доор оруулсан л даа, Эдийн засаг өсж байна, Том төслүүд явж эхэллээ, болж бна...
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-23 04:02:46
    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн шинэ нам сонгоцгоое
    202.9.43.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-23 02:41:09
    Ард иргэд ядууралд нэрвэгдэж хүнд амьдарч байна.
    202.131.243.118
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-23 02:01:40
    50% гэдэг бол үндсэндээ 5% гэсэн үг МАНгарууд яг үнэн бодитой тоо хэлдэг хүмүүс мөн үү. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэж бид ч нэг юм мэднээ
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-23 01:39:56
    үндсэн хийх ажил нь ОГТ хэрэгжээгүй ээ. ЭСрэгээр л үйлчилсэн. монгол тулд аа л харин өөдрөг байгаа шүү. өөр нэг улс байсан бол талийж өгсөн байгаа.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах