Монголын ардчилсан холбооны залуучууд “Капитал” банкны асуудлаар мэдэгдэл хийнэ

09:00 цагт  АШУҮИС-иас жил бүр зохион байгуулдаг “МОНГОЛЫН АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЭРДМИЙН ЧУУЛГАН-61” нэгдсэн хуралдаан болох тул та бүхэн хүрэлцэн ирж мэдээ сурвалжлага бэлтгэнэ үү.
Хаана: АШУҮИС-ийн төв байр Оюутны соёлын төв Холбоо барих: 99051825

09:00 цагт  Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ хүрээнд өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд нээлтийн ажиллагаа болох бөгөөд 2019-2021 онуудад тус сангийн санхүүжилтээр олон улсад тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдэх талаар 14 орны 130 гаруй төлөөлөгч хэлэлцэх юм. Сэтгүүлч хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг хүрэлцэн ирж мэдээ сурвалжилга бэлтгэхийг хүсье.
Холбоо барих 88054040

09:30 цагт  “Дэлхийн номын өдөр”-ийг Төрийн ордонд тэмдэглэнэ. Уг арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын удирдлагууд болон БСШУЯ-ны төлөөлөл, УИХ-ын гишүүд оролцоно. Та бүхэн ирж сонирхолтой гэгээлэг сурвалжлага бэлтгээрэй.

10:00 цагт Ерөнхий сайд Үндэсний төв номын санд ажиллана.

10:00 цагт дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд "Оюуны өмчийн соёлыг нутагшуулъя" нээлттэй илтгэл хэлэлцүүлэг болно. МТҮП-ийн 3давхарт ШУТСангийн хурлын танхимд болно. Оюуныг дээдлэгч хэн бүхэнд нээлттэй. Оюуны өмчийн чиглэлээр ажиллаж байгаа шилдэг судлаач эрдэмтэн, багш нар илтгэл тавина. Холбоо барих утас:9665-6561

10:00– 12:00 цагт  “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг Туушин Зочид буудлын Соёмбо танхимд болно. Монголын Уул уурхайн салбарынхан чуулна. Уул уурхайн салбартай холбоотой бүхий л асуултад хариулт авах боломжтой.

11:00 цагт  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Нутгийн удирдлагын танхимд орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийнэ.

11:00 цагт   MN-Мэдээллийн төвд Монголын ардчилсан холбооны залуучууд “Капитал” банкны асуудлаар мэдэгдэл хийнэ.

11:30 цагт "Дэлхийн номын өдөр"-ийн нээлтийн арга хэмжээ Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн урд талбайд болно.
Зохион байгуулагч: БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Монголын зохиолчдын эвлэл.
Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Утас: 99849000

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.