Хориглосон газарт байршуулсан сурталчилгааны 92 самбарыг албадан буулгажээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийж буй ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр босгоод одоог хүртэл буулгаагүй болон нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй, хориглосон газарт байршуулсан сурталчилгааны 92 самбарыг албадан буулгасан байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх үүргийг 122 байгууллагад өгч, мэдэгдэл хүргүүлснээр 74-ийг нь өнгөрсөн амралтын өдрүүдэд албадан буулгуулсан байна. Мөн Хан-Уул дүүргийнхэн 35 байгууллагад мэдэгдэл хүргүүлснээс 24-ийг нь албадан буулгасан байна. Харин Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд хотын даргын захирамжийн дагуу ямар нэгэн ажил хийгдээгүй байна” хэмээн мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2019-04-23 03:35:08
    Анагаахын дээд сургууль төгссөн, нэг ч жил армид алба хааж байгаагүй хүн яахаараа "Хурандаа" цолтой болчихдог байна аа ???
  • но 2019-04-22 10:49:11
    юун хурандаа цол зүүчихсэн байнаа Хүчний байгууллагын цол үнэн доошоо орж байнаа ХУРАНДАА цолоо аргаач энэ новш зааж зүүж вэ ЭМГЭНЭЛ
  • лд 2019-04-22 10:26:48
    энэ пизда одоо бас ямар хувцас өмсчихөө вэ.
  •  2019-04-22 10:02:11
    одоо буулгаад дараа нь сая сая төгрөгөөр дахиад л зөвшөөрөл өгч байрлуулна.
  • !!!!! 2019-04-22 10:00:13
    Il zadgai Zahilgaani bolon Internetiin kabeluudiig buulgaachee !!!