60 мянган төгрөгөөр хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлнэ
“Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг өнөөдрөөс албан ёсоор улс орон даяар хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү хөтөлбөрийг таван жилийн хугацаанд буюу 2019-2023 онд хэрэгжүүлж, 02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх юм.

Эхний ээлжинд буюу энэ онд 02-06 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулахаар зорьсон байна.

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан.

Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас 27-нд зохион байгуулсан тус сонгон шалгаруулалтаар 161 эмнэлэгтэй гэрээ байгуулжээ. 

Харин орон нутгийн хувьд, шалгаруулалтад 101 шүдний эмнэлэг материал ирүүлснээс 84 нь тэнцэж, үүнээс 64 нь гэрээ байгуулсан байна. 

Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллын асуудлыг гол шалгуур үзүүлт болгосон бөгөөд 02-12 насны хүүхдүүд гэрээ байгуулсан эдгээр эмнэлгүүдээс харьяаллын дагуу сонгон үйлчлүүлэх боломжтой боллоо.

Сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 02-12 насныханы дунд шүд, амны хөндийн өвчлөл ихсэх хандлагатай байгаа юм. Ялангуяа 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 03-05 настай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 хувьтай гарсан байна.

Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолой болон амь насанд аюултайд тооцогддог эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд, амьсгалын замын өвчний болон олон халдварт өвчний суурь шалтгаан болдог аж.

Иймд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшитэт арга туршлагыг нэвтрүүлэхийн тулд Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар тогтоолоор батлуулсан билээ.

Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалт хамгийн их үр ашигтай байдаг бөгөөд багаар тооцоход нийгэмд арав дахин их үр ашгийг авчирдаг болохыг судалгаагаар тогтоожээ.


 
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Сонгон шалгаруулалтад нийслэлд 1472 шүдний эмнэлэг оролцож, 115 нь тэнцсэн бөгөөд үүнээс 97 нь гэрээ байгуулсан. Харин орон нутгийн шалгаруулалтад 101 шүдний эмнэлэг материал ирүүлснээс 84 нь тэнцэж, үүнээс 64 нь гэрээ байгууллаа. Эдгээр эмнэлгийг сонгохдоо яамны зүгээс зургаан шаардлага тавьсан.
 
Тухайлбал ариутгал халдваргүйтгэл, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, боловсон хүчний чадвар, үйл ажиллагаа явуулсан арвин туршлага зэрэг гол гол шалгуур үзүүлэлтийг чухалчилсан. Цаашид эдгээр шаардлагыг хангасан эмнэлгүүдтэй хамтран ажиллах боломж бүрэн дүүрэн байгаа.
 
Хөтөлбөр цахимжсан хүрээнд явагдана. Тухайн дүүргийн хүүхдүүд дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байгаа аль ч эмнэлгийг сонгон үйлчлүүлэх боломжтой” хэмээв.
 
Зарим эцэг эхчүүд 60 мянган төгрөгөнд зөвхөн зөвлөгөө л авах тухай шүүмжлэлийг хэлж байна. Тэгвэл хувийн хэвшлийн эмнэлгүүд 60 мянган төгрөгт “баригдалгүй” аль болох хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх зорилт тавьж буй аж.
 
Энэ талаар “Баянсан” эмнэлгийн үүсгэн байгуулагч Д.Доржсүрэн “Цаг авч буй эцэг эхчүүд 60 мянгаас илүү төлбөр авах уу гэдэг асуултыг маш их тавьж байна. Манай эмнэлгийн хувьд илүү төлбөр авахгүйгээр энэ мөнгөнд багтаагаад амны хөндийд асуудал үүссэн шүдийг эрүүлжүүлэхийг хичээж ажиллаж байгаа.

Манай эмнэлэг өглөө 09.00 цагаас орой 21.00 цаг хүртэл ажиллаж харьяалал харгалзахгүй хүүхдүүдийг хүлээн авч үйлчилж байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш манайд шүдний цоорлын хүндрэл үүссэн, маш их асуудалтай хүүхдүүд хандаж байна. Эцэг эхчүүд хүүхдээ төрсөн цагаас нь амны хөндийг арчлах хэрэгтэй. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч түүнийгээ хэрэгжүүлж чадвал хүүхдийн шүдний цооролтоос сэргийлж чадна” гэв.
 




О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bi 2019-04-23 04:53:22
    Yum hiiheer hiilee geed, hiihgui bolohoor hiisengui geed medrel muutai Humuus in bhiimaa. Ta nar emchluulehee bolichoochdee.
  •  2019-04-22 10:04:53
    худлаа даа. нэг муу түрхлэг түрхээд л өнгөрнө. хэн чанарыг нь шалгаж батлах юм.
  • иргэн 2019-04-22 09:20:46
    60,000-д бүрэн эрүүлжинэ гэдэг худлаа. Эрүүл мэндийн салбарыг шоучдаас хол байлгаад өгөөч
  • zochin 2019-04-22 08:46:03
    ZA said min ikh ender hariutslaga shuu, heden jiliin daraa bukh huuhduud B,C virustai bolbol yana, ter emnelguudiin tonog teheeremj chin batalgaatai ari