Татвар төлөгчдийн мөнгийг дээрэмддэг байсан бол одоо хадгалуулсан мөнгийг дээрэмддэг төртэй боллоо
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн 99,7 хувь эзэмшдэг арилжааны банк болох Капитал банкийг Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр татан буулгасан билээ.

Тэгвэл энэ банкинд хадгаламжтай байсан иргэд хохирогч болсон байгаа юм. Тэд өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.
 
Тус банкинд хадгаламжтай олон мянган иргэд, түүний дотор 20 саяас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигчид, тэдний ар гэрийн 30-аад мянган хүний эрх ашиг ноцтой зөрчигдөж мөнгөн хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны асар их хохиролд оруулаад байгаа юм. Учир нь иргэдийн хадгаламжийн 20 сая хүртэлхийг Хадгаламжий даатгалын корпорацаас нөхөн төлөх бөгөөд харин 20 саяас дээш хадгаламжийн нөхөн төлбөр эзэнгүйдэж банкны хадгалуулсан хэдэн төгрөгөө хуулийн цоорхой, албан тушаалтнуудын ил далд луйвараас блдж нэг үгээр хэлбэл хууль бусаар хураалгаж байна.
 
Капитал банкны эрх хүлээн авагчийн мэдээлж буйгаар 20 саяас дээш хадгаламжтай 1000 гаруй хадгаламж эзэмшигчдийн 170 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн шийдэл мухардалд ороод байгаа ажээ.
 
Ингээд хохирогчид нэгдэж байгаад холбоо байгуулж, тэмцэж эхэлсэн байна.

Тэдний хэлж буйгаар “Бидний хохирлыг төр барагдуулах ёстой. Цаашлаад УИХ-ын гишүүн Б.Ундармаа барагдуулж, гишүүний суудлаасаа огцрох ёстой” гэв.

Хохирогчдын холбоонд одоогоор 400 гаруй иргэн байгаа бөгөөд тэдний хамгийн бага нь 10-20 сая төгрөг хадгалуулсан бол хамгийн дээд тал нь тэрбум төгрөг хадгалуулсан байжээ.
 
Хохирогчдын  90 гаруй хувь нь тэтгэврийн хадгаламжтай ахмадууд байна

Хадгаламж эзэмшигч холбооны тэргүүн Б.Ханджамц “1200 гаруй хадгаламж эзэмшигч 260 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон байна. Капитал банкийг найдваргүй зээлдэгч нараас болж огт хөрөнгөгүй болсон байхад нь татан буулгалаа. Энэ хугацаанд УИХ болон Засгийн газар, Төв банкныхан юугаа харж явсан юм бэ.

Хохирогчдын 90 гаруй хувь нь хадгаламжийн тэтгэвэр нээлгэсэн ахмадууд байна. Өнөөдөр эмчилгээний мөнгөгүй, амьдрал ахуй нь дордож сүйдэж байна. Настай хүмүүст цочрол өгч, хоёр хоногийн өмнө өөд болсон хүн ч бий. Өнөө өглөө гэхэд даралт нь унаж бие нь муудсан хөгшин түргэний машинаар Капитал банкны үүднээс эмнэлэгт хүргэгдлээ. Тиймээс бидний хохирлыг төр барагдуулах ёстой” гэлээ.


 
Банк дампууруулсан Б.Ундармаа гишүүн ард түмнийг төлөөлөх эрхгүй шүү

Хохирогч Ц.Баттуяа “Өдөр ирэх тусам нөхцөл байдал хүндэрч хэцүүдэж байна.

Өндөр настай ахмадууд олон жилийн хуримтлалаа нэг л өдөр алдлаа. Залуу гэр бүлүүд ч хохирлоо. Өвчтэй зовлонтой хорт хавдартай хүмүүсийн амь нас өдөр хоног, цаг минутаар хэмжигдэж байна. Үүнд хэн буруутай вэ гэхээр төр 100 хувь буруутай. Иргэний эрхийг зөрчлөө. Үндсэн хуулийн 7 зүйл заалтыг зөрчсөн учраас бид өнгөрсөн долоо хоногт ҮХЦ болон Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хандсан байгаа.

Банк дампууруулсан Б.Ундармаад хариуцлага тооцооч. Биднээс уучлалт гуйж хохирол барагдуул. Ард түмнийг төлөөлж, гишүүн гэж Төрийн ордонд суух эрхгүй шүү. Одоо хэвлэлийн хурлаасаа гараад Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын таван гишүүнд гомдол гаргана. Тэд бидний төлөө яваачээ. Төр иргэдийнхээ дуу хоолойг сонсооч. Цаг хугацаа алдмааргүй байна” гэв.
 
"Манай банк найдвартай тогтвортой" гэж худлаа хэлээд бэлэн мөнгө гаргаж өгөөгүй
 
Хохирогч С.Өлзийбат “30-аад жил үйл ажиллагаа нь хэвийн явсан банкийг яагаад дампууруулав. Энэ банкинд төрийн банк байсан болохоор үнэхээр итгэж байлаа. Төр хариуцсан банкинд хадгаламжаа нээсэн хүн алдана гэж айгаагүй. Гэтэл одоо хохирогч боллоо.

Би  3-4 удаа мөнгөө татъя, авъя гэхэд банкны ажилчид “Манай банкинд хөрөнгө оруулагч орж ирж байна. 100 хувь найдвартай, баталгаатай” гээд ямар ч мөнгө бэлнээр гаргаж өгөөгүй. Ард түмний мөнгийг хэдэн зуун саяар нь авчихаад одоо 20 сая төгрөгийн босго тогтоодог ямар банк бэ. Бусад мөнгийг нь яах юм бэ. Төр бидний хохирлыг 100 хувь барагдуул” гэсэн юм.
 
25 жил үүсгэсэн хуримтлалаа алдчихлаа, гомдолтой байна
 
СБД-ийн иргэн Г.Энхтуяа “Би өрх толгойлсон эмэгтэй. Над шиг хохирсон өчнөөн хүн бий. Бухимдаж байна, гомдолтой байна. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч боллоо. Миний хувьд 25 жил үүсгэсэн хуримтлалаа алдчихаад хямарч байна. 25-аас дээш сая төгрөг хадгалуулсандаа би яагаад буруудах ёстой гэж.

Банк итгэл найдварын эх суурь байдаг биз дээ. Одоо төр иргэнээ хамгаал. Ард иргэд гэхээрээ хохирогч байх ёстой юмуу. Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хуримтлуулж яваа мөнгөө алдлаа. Бид авлигачин, оффшорчин авгай нар бишээ. Ажил хийж зүтгэж олсон мөнгөө итгэж найдаад хадгалуулсан байсан юм шүү. Тэр найдваргүй зээлдэгч болсон том аж ахуйн нэгж компани, иргэн хүний мэдээллийг нийтэд ил гаргахыг шаардаж байна” гэв.
 
12 жилийн ажлын хөлсөө дээрэмдүүлчихлээ
 
Залуу гэр бүлийн төлөөлөл Д.Пүрэвсүх “Би одоо 30 настай. 18 настайгаасаа ажил хийж, цалингаа Капитал банкинд хуримтлуулж ирсэн. Гол зорилго нь залуу хүмүүсийн хувьд орон байртай болох гэж. Гэтэл 12 жилийн минь хөдөлмөрлөсөн хөлсийг банк дээрэмчид дээрэмдлээ.

Хохирлоо төрөөс нэхнэ, төр, төвбанк хоёр барагдуулах ёстой шүү. Хэрвээ 100 хувь барагдуулах бол бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Өмнө нь татвар төлөгчдийн мөнгийг дээрэмддэг байсан бол одоо хадгаламжтай ард иргэдийн мөнгийг дээрэмддэг төртэй болсондоо харамсч байна” гэлээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-23 05:35:47
    Гольдролоороо явж байна. МАН төр барихаар Банк дампуурдаг бичигдээгүй хууль гарсан. Өмнө нь ЗООС АНОД Монгол шуудан Тээвэр хөгжлийн Эрэл гээд бүгдийг нь Төр ав...
  • irgen 2019-04-23 02:37:17
    Undarmomo avgain busdad shiljuulj nuusan horongiig olj bituumjil
  • Бат 2019-04-23 00:46:48
    Хүнд тодорхой санхүүгийн эх үүсгэвэр хадгаламж байх ёстой удахгүй эмнэлгүүд төлбөртөй болно чухамдаа төрөхөөс эхлээд үхэх хүртэл мөнгө хэрэгтэй
  • Иргэн 2019-04-22 22:49:58
    ТӨР ЛҮҮ ДАЙРЧ БАЙГААД Л МӨНГӨӨ САЛГАЖ АВЪЯ ГЭЖ ТОХИРСОН АЙН? МИНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ ОДОО БАС НААД РУУ ЧИНЬ ЯВАХ НЬ ЭЭ...
  • банкны дээрэмчид болимоор байна 2019-04-22 15:16:27
    банк нь хүмүүсийн мөнгийг ингэж дээрэмдээд байхад одоо банкинд мөнгөө хадгуулах хүн олдох уу ?
  • Zochin 2019-04-22 14:54:36
    Ih hurald orood yal shiitgel avdaggui darhan erh olgoson huuliig halah heregtei. Ter alga bolson mungu yamar argaar haashaa, henii gart orsoniig l oloh heregte...
  • Ард 2019-04-22 13:24:22
    Энэ тэгээд бидэнд санаа зовсон хүний үг үү, хуурамч хурамчаар л байдаг, цаана чин бүх мөнгөтэй хүмүүс луйвар хийгээд байна, зөвийг хардаг нь алга, угаадас ..
  • IRGEN 2019-04-22 13:20:24
    EE KHUKH TENGER...
  •  2019-04-22 09:43:07
    тэгж дээрэмдэхийн тулд хадналамжтай болоё гээд хөөргөөд байжээ. төрийн бөөсүүдийг хайр найргүй цавчин устгаж байж л зөв зүг рүүгээ хандана
  • Зочин 2019-04-22 09:18:29
    Төр засаг маань нэг дампуурах хандлагатай болчихлоо шүү... харамсалтай
  • үл итгэгч 2019-04-22 09:11:47
    юунд хэнд найдаж яах гэж хадгалуулдаг байнаа ийм нийгэмд амьдарч байж оршуулгынхаа зардлыг л хадгал өөр зүйл хэрэггүй ядаж шатсан ч бага шатна биздээ
  • зочин 2019-04-22 09:09:58
    банк. төр-н луйварчтай хамтарч идчихээд одоо болохоор ард иргэд-н татварын мөнгөөр төлөх гэж яриад байдаг яасан ичдэггүй хулгайчид вэ монголд төр гэж даанч ...
  • Бат 2019-04-22 08:54:06
    Банк дампууруулагч нь албан тушаалтнууд түүний хамсаатан түүнээс бус жирийн ард иргэд тэтгэвэрийхэн үр хүүхдээрээ давхар гарын үсэг зуруулж 5-10 саяг авч байгаа...
  • зОЧИН 2019-04-22 08:16:11
    Сая болж байгаа юм биш...29 жил ийм төртэй явж байгаа байх шүү...Энэ хугацаанд худлаа ярьж хулгай хийсэн хүмүүстэйгээ ярих нь хамгийн зөв байх шүү...
  • Зочин 2019-04-22 08:12:01
    Ямар аймаар ӨЛӨН төр засаг вэ. Хүний өөрийнгүй бүгдийг нь хусах нь ээ. Ичих булчирхай байна уу.