“Suruga development” компани дугуйн замыг чөлөөлж, хэвийн байдалд нь оруулна

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Suruga development” ХХК газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг эвдэхгүй байх үүрэг өгсөн юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өнөөдөр тус компанийнхан албан хүсэлтээ ирүүлсэн бөгөөд энэ сарын 28 буюу ням гариг гэхэд дугуйн замыг чөлөөлж, хэвийн байдалд нь оруулахаа мэдэгджээ. “Suruga development” ХХК нь “Суруга центр-2”  үйлчилгээний төв барихаар газар шорооны ажил эхлүүлэх гэж байгаа тул хөрсний нуралт үүсэхээс сэргийлж, дээрх хэсгийн дугуйн замыг түр хаах шаардлагатай болсноо уг албан бичигт дурдсан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-22 07:02:40
    Барилгыг нийтийн эзэмшлийн талбайгаас дор хаяж 5м зайтай баримаар юмаа. Энэ барилга яг л замтай нийлээд баригдаж байна.
  • Буулга 2019-04-22 06:59:06
    Наад барилгаа үг дуугүй буулга Цаашдаа хичнээн хүний аминд хүрэх юм бүү мэд
  • зочин 2019-04-22 06:43:36
    Юун хаах вэ эвдээд хаясан байгаа биз дээ сохор хүн хуурч байгаа биш дээ
  • Бат 2019-04-22 06:36:58
    Хотыг одоо яах вэ цаашдаа замаа өргөсөх ямарч боломжгүй ирээдүйгүй
  • Zochin 2019-04-22 06:35:35
    Negiig hiih gej nuguug ni suitgedeg Mongol setguigees hezee salah ve? Uneheer niitin bolon ulsiin umch hurungiig evdej, suitgeh, hulgailahdaa setgel zurh ni.....