Зеленский Украины ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав
Украины ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар 73 орчим хувийн санал авч, жүжигчин Владимир Зеленский ялалт байгууллаа.  Өнөөгийн төрийн тэргүүн Петро Порошенко ойролцоогоор 25 хувийн санал авсан байна.

Украйны ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат 3-р сарын 31-нд болсон. Сонгуульд 39 нэр дэвшигч өрсөлдсөнөөс хэн нь ч 50 хувийн санал авч чадаагүй бөгөөд инээдмийн жүжигчин В.Зеленьский хамгийн их санал авснаар  сонгуулийн хоёрдугаар шатанд  одоогийн ерөнхийлөгч П.Порошенкотой өрсөлдөх болсон юм. В.Зеленьский сонгуулийн эхний шатанд 30.4 хувийн саналаар ялалт байгуулсан бол одоогийн ерөнхийлөгч П.Порошенко 17.8 хувийн санал, Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенко14.2 хувийн саналыг тус тус авсан байна.


С.Сансар
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gaya 2019-04-22 17:26:44
    Just wonderful В.Зеленский
    66.181.187.151
    Мэдэгдсэн Хариулах