Э.Эрдэнэжамъяан: Н.Энхбаяр даргын нэр дэвших эрх нь нээлттэй
МАХН 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдлээ. Хэнтий аймагт болох 42-р тойргийн нөхөн сонгуулийг зургадугаар сарын 30-ны өдөр товлосон. Хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
Энэ дагуу МАХН өнгөрсөн амралтын өдрөөр ээлжит Бага чуулганаа хуралдуулж Хэнтий аймгийн  42 дугаар тойргийн сонгуульд оролцох шийдвэр гаргасан байна. Энэ талаар өнөөдөр МАХН-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ.

Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвших үү гэх сэтгүүлчийн асуултад "Дэвшиж магадгүй. Дэвших эрх нь нээлттэй байгаа. Нэр дэвшүүлэх хугацаа болоогүй байгаа учраас хуулийн хугацаанд нэр дэвшигчийн нэрийг зарлана" МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан хэмээн мэдэгдэв.
 
П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • IRGEN 2019-04-22 13:24:25
    Odoo hereggui dee. Mongol turiig danhailgaj, dampuuruulaad hayachihaad yah geed baigaa yum be? Dahin shorond orob oo!!!
  • Шууданч 2019-04-22 09:35:58
    Нээрээ нөгөө Сагсайгийн асуудал юу болов. Хүн гүтгэж байж, тэр тусмаа хууль хүчнийхнийг гүтгэж байж алуулангаа алдав уу, гүлдийчээд ккк
  • Үнэн 2019-04-22 09:22:25
    Ямар ч цаг үед иймэрхүү бялдууч зусарч хүмүүс тухайн үеийн дарангуйлагч, дарга нарын эргэн тойронд байсаар ирсэн. Н.Энхбаяр үе нь өнгөрсөн. МАХН дууссан.
  • Zochin 2019-04-22 06:41:20
    Shar deel odoo bolno
  • ХН 2019-04-22 05:43:29
    ЗАЛУУ ХҮН БАЙНА ДАА ӨӨРӨӨ ҮЗЭЭЧ. ЗАЯА ЧИНЬ ХАЯ НЬ ШД. ХӨГШИН ХҮНИЙГ ӨМНӨӨ ТҮЛХЭЭД ЯВАХЫН.ХЯАМОРГҮЙ ШААР ВЭ...