Хашаандаа тоглож байсан хүүхдийг мөргөж амийг нь хохироожээ
Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 228 уулзвар, гарц, авто замыг 557 алба хаагч хяналтандаа авч замын хөдөлгөөн зохицуулж, хяналт шалгалт хийж ажиллажээ.
 
Эдгээр өдрүүдэд Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 513 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 334 дуудлагыг хүлээн авч шалгасан ба бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтэж бэртсэн бөгөөд 3 нь хүүхэд байна.
 
Тодруулбал, БЗД-ийн нутаг Улиастай зам, ... тоот хашаа дотор амины H.Sonata5 маркийн автомашины жолооч нь хашаан дотроо тоглож байсан 1 нас 7 сартай эрэгтэй М гэх хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ.
 
Мөн энэ өдөр 11.00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нуьаг “Шаврайгийн тал” гэх газар шороон замд Dayun маркын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
 
Бүртгэгдсэн нийт ослын 5 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол тус тус бүртгэгдсэн.
 
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Od 2019-04-22 07:31:54
    Hashaan dotroo togloj bgaad amia aldana ged eg chini SANAA-tai l allaga bn daa. Osh honzongiin asuudal baij medeh ym. Ymar hetsuu ym be? Um ma ni badi mi hum