Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хэрхэн үзэх вэ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс дараах асуултад хариулт авлаа.

-АТГ төрийн албан тушаалтнуудын ХАСХОМ буюу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж аваад олон нийтэд мэдээлдэг. Сайтаас үзэж танилцахад албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь байх юм. ХАС буюу хувийн ашиг сонирхлыг нь АТГ хэрхэн яаж мэдээлдэг вэ? 

-Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар иргэдэд мэдээлэл өгөх журам”-д зааснаар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй мэдээллийг Авлигатай тэмцэх газрын http://xacxom.iaac.mn/ цахим хуудсанд байршуулж олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна.
Мөн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн хураангуй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл Та  дээрх журмын 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу сонирхсон албан тушаалтны мэдүүлэг нь хадгалагдаж байгаа тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан буюу удирдлагад  нь албан ёсоор хүсэлтээ гаргаж танилцах эрхтэй юм.

Жишээлбэл, төрийн өндөр болон Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргаж өгдөг албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн талаар мэдээлэл авах бол Авлигатай тэмцэх газарт, төрийн захиргааны байгууллага буюу Зам, тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байгаа албан тушаалтны талаар мэдээлэл авах бол тухайн албан тушаалтныг томилсон албан тушаалтан буюу Зам, тээврийн хөгжлийн яаманд хүсэлтийг гаргаж мэдүүлгийн хураангуйтай танилцах бүрэн боломжтой юм.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.