Д.Жавхлан, М.Амарболд хоёр Дээд шүүхэд ханджээ
 
Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрсөн  2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан билээ. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгасан.
 
Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, бүх насаар нь хорих ял шийтгэсэн билээ.
 
Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн шүүхэд болсон ч хохирогчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулж, гуравдугаар сард шүүх хурал болсон юм.
 
Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Д.Жавхлан, М.Амарболд нарт оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээсэн байна. 
 
Тэгвэл тэд дараагийн шатны шүүх болох Дээд шүүхэд гомдлоо гаргасан байгаа ажээ. Удахгүй шүүх хурлын тов гарах юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2019-04-22 16:53:29
    Хоёр бузар
  • Зочин 2019-04-22 11:00:58
    Хүн алсан алуурчид,цаазын ял өгөх байсан юм. Адгууснаас долоон дор адгууснууд. Тэнгэр нь ниргэг!!!.
  • Зочин 2019-04-22 08:26:03
    Хориход очиход чинь архаг ах нар угтаж аваад хөөрхий тэр охинд үзүүлсэн яргаллыг нь өөрсдийнх нь биед үзүүлсэн шиг үзүүлэх болтугай..
  • K 2019-04-22 04:41:44
    2 amisgaa min uhej dald orooch. Tsaaziin yaliig sergeej tonilgovol taarna. Ariun tsagaanaar hodolmorloson humuusiin tatvariin mongoo tejeeh hereg bhgui!!!!!!!!!...
    • b 2019-04-22 20:46:26
      Tsaaziin yal l geh yum tuugeer yag yaah geed bgaa yum nasaar ni tamlah shig aimaar yal bna uu
  • зочин 2019-04-22 03:34:58
    Ямар нэг хийнэ тэр хийсэн нүглийнхээ төлөөсийг төлөх ёстой...
  • Зочин 2019-04-22 03:33:09
    Амьд үлдсэндээ баярлаж гутрах хэрэгтэй муу хүний сүг болсон новшнууд.Нялх охиныг тамлаж алсан сдануудыг намайг алаад ѳгѳѳч гэж гуйтал нь амьдруул!!!
    66.181.161.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-22 03:26:25
    Энэ тэнэгүүд ёстой тэнэгүүд байсан байна хийсэн үйлдэл одоо энэ хандлага хуц одоо эр хүн шиг бай
  • Od 2019-04-22 02:48:52
    Hereg uildej baihdaa iim ym bolnoo gej bodoogui l bsan ym bhdaa. Ariin haalgadaad ongoroochihono gej l tootsoj baisan bh. Er, em hogshin zaluu hen ch bai hun l...