Ерөнхий сайд тэргүүлж, Л.Оюун-Эрдэнэ топ гуравт орж ирэв

“Сант Марал” төвөөс өнгөрсөн долоо хоногт ээлжит судалгаагаа танилцуулж, топ улстөрчдийг зарлалаа.

Судалгаагаар иргэдийн 24.3 хувийн саналаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх топ улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж, 21.5 хувийн саналаар Ерөнхийлөгч Х.Баттулга удаалсан байна. Харин  гуравдугаарт ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бичигдэв. Ийнхүү тэрээр анх удаа топ гуравт багтаж байгаа юм. Хамгийн сүүлд гаргасан судалгаатай харьцуулахад Ерөнхийлөгч нэг байр ухарч, Ерөнхий сайд тэргүүн байрт оржээ. Харин Л.Оюун-Эрдэнэ ах нарынхаа араас нэхэж гарч ирсэн нь энэ удаагийн судалгааны онцлог байв. Түүнчлэн топ улс төрчдийн жагсаалтад Төрийн гурван өндөрлөгийн нэг, УИХ-ын дарга Г.Занданшатар багтсангүй.

Топ гурвын араас УИХ-ын гишүүн Ж.Батзандан (12.8 хувь), МАХН-ын дарга, Монгол  Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр (12.2 хувь) “Бүгд найрамдах” намын дарга Б.Жаргалсайхан (8.0 хувь)-иар жагсчээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж (5.7 хувь), С.Жавхлан жагсаалтын наймд (5.3 хувь)-иар, МАХН-ын  дэд дарга С.Ганбаатар (5.0 хувь), АН-ын дэд дарга Р.Амаржаргал (4.6 хувь)-иар топ 10-т багтаад байна. Өнгөрсөн хугацаанд жагсаал цуглаан зохион байгуулж,  ард түмний хайртай хүү хэмээгдээд байсан УИХ-ын таван гишүүнээс энэ удаагийн судалгаанд гурав нь нэлээд дээгүүр давхижээ. Харин УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар нар топ жагсаалтад хараахан багтаагүй байна.

Түүнчлэн хөдөө орон нутагт хамгийн нэр хүндтэй улстөрчөөр Ерөнхийлөгч Х.Баттулга нэрлэгдсэн байна. Тухайлбал,  Архангай аймагт Ерөнхийлөгч Х.Баттулга 26.2 хувиар тэргүүлсэн байна. Түүний араас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 24.6 хувь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 20.0 хувийн саналаар удаалжээ. Мөн Дорноговь аймагт Ерөнхийлөгч Х.Баттулга 27.1 хувийн саналаар тэргүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 22.9 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 18.6 хувийн санал авсан байна. Тэгвэл Булган аймагт явуулсан асуулгаар уг жагсаалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх 33 хувийн саналаар тэргүүлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга 18.0 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 16.0 хувийн санал авчээ. Дорнод аймагт ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх 30 хувийн саналаар тэргүүлжээ. Түүний араас Ерөнхийлөгч Х.Баттулга 25 хувь, МАХН-ын дарга Н.Энхбаяр 17.5 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 17.5 хувийн саналаар жагссан байна.

Улс төрийн намуудын рейтэнгийг МАН 12.9 хувиар тэргүүлж,  АН 7.3 хувиар удаалж, МАХН 3.8 хувиар  топ гуравт багтжээ.

Засгийн газрын үйл ажиллагаанд судалгаанд орсон иргэдийн 61.3 хувь итгэхгүй байна гэжээ. Түүнчлэн  иргэдийн 64.6 хувь нь дарангуйллын тогтолцоо руу орчихлоо гэж үзсэн, маргааш сонгууль болбол иргэдийн 84 хувь нь оролцоно гэж хариулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-04-24 06:37:26
    х.баттулга .оюунэрдэнэ .батзандан . нар .аймшиг .шүү дээ .баттулгын хүү найзыгаа .ѳндрѳѳс .шидсэн .гээд байсан .бас .охин нь .байсан .
  • зочин 2019-04-23 04:46:41
    Намбарын Энхбаяр энэ дээр орох л юм байх даа.
  • Mongol 2019-04-23 03:21:08
    End erunhiiduu ard tumnii sanaa bodol neg hoer huniig zahialgaar deesh tavisniig toocohgui bol unen garsan baina.
  • irgen 2019-04-23 02:29:07
    Amarjargal bol hoyor nuurtei bertegchIn booronhii hun.
  • Zochin 2019-04-23 02:19:02
    Top oor bish popoor l oroh hun ogtsom top 3 t orhiin kkk
  • эрд 2019-04-22 16:10:43
    ээ чааваас даа гэхээс өөр хэлэх үг алга даа
  • Ссс 2019-04-22 15:03:59
    Ийм байвал яахнав гэж янзыг чинь үзсэн юм. Боож үхэх нь ээ. Ард түмэн одоо хэн нь хэн бэ гэдгийн мэддэг болсон
  • Zochin 2019-04-22 12:43:12
    Ouynerdene batzandan amarjargal jabkhlan jargalsaikhan nar arai bishee busad ni bolj bna
  • Хэн 2019-04-22 12:32:19
    ХЭН САЙН ПОПОРЖ ЧАДНА ТЭР ДАРААЛАЛААР БАЙР ЭЗЛЭХ БОЛЖ.ҮНЭМШИЛГҮЙ БОЛЖ
    • Иргэн 2019-04-22 22:56:29
      ЧИ ЧАДСАНГҮЙ ЮУ? БИД НАР ХЭНИЙГ СОНГОХОО ЧАМААР ЗААЛГАХГҮЙ!
  • ааа 2019-04-22 10:45:43
    муу хар худалч хулгайчууд. Өөрстөө баяжиж хамаг байлаг уул уурайг эзэмшдэг. Худлаа шударга царайлсан шоронгын хулгайч нар
  • м 2019-04-22 09:44:53
    амаржаргал дэмий
  • Попочид гэдгээ уншаарай гүүглээс 2019-04-22 09:37:47
    Googlees unshdaa nom unshdaggui ym gehed jijig ulsad mash sn udirdagch heregtei bdag ternees heden hudlaa garuud zasgiin gazraa unagaad bdag ashig sonirholiin
  • иргэн 2019-04-22 08:54:48
    Монголд Топ улс төрч гэж байхгүй ээ. Топ уу поп уу гэдгийг ард түмний амьдрал л харуулна
  • Адраа 2019-04-22 08:14:32
    Эхний 6 болж бна оо цаг үедээ
  • Хаха 2019-04-22 08:04:06
    Попорчидын жагсаалт гэвэл яг ононо
  • Ard 2019-04-22 08:00:53
    Ineedtei yum da ene sudalgaa!
  • ҮНЭН 2019-04-22 06:30:56
    ТААРЦИЙН ЮУ Ч ХЭЛЭХЭВ ДЭЭ ЖАВХЛАН ХАХА
  • Чааваас даа!!!! 2019-04-22 06:28:55
    60 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг!!
  • Erkaa 2019-04-22 06:21:15
    Yag yag. Ulgeriin baatruudiig jagsaasan yum bishuu? Top populistuud bna daa.
  • Hudalch 2019-04-22 05:19:24
    Hudlaa sudalgaa bna daa...
  • 123 2019-04-22 04:45:55
    Топ поп улс төрчид гэвэл илүү дөхөх байх
  • Zochin 2019-04-22 04:43:41
    Худлаа, тархи угаалт
  • Todruulagch 2019-04-22 04:23:34
    Javkhlan yugaaraa gardgiin bol
  • зочин 2019-04-22 03:30:35
    АН-ын Р.Амаржаргалаас бусад нь болж байна энэ их туйлбаргүй бөөрөнхий нөхөр бна лээ шүү...
    • Эсрэгээрээ 2019-04-22 03:32:49
      Амаржаргалаас бусад нь хэн бэ . Гэхдээ судалгаа үнэн байх монголчууд тэнэг болхоор
      202.21.124.236
      Мэдэгдсэн Хариулах
      • боор 2019-04-22 08:23:39
        Чи тэнэг болохоор үнэн байх гэж бодож байгаа.
  • Бат 2019-04-22 03:21:48
    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн шинэ нам сонгоцгоое
  • Уншигч 2019-04-22 03:12:44
    Попрогсдоор удирдуулаад хэцүү байнаа
  • хуульч 2019-04-22 02:45:17
    Судалгаа үнэн бол МАН-МАХН-АН гэсэн улс төрийн нам 2020 оны сонгуульд ямарч байсан ПАРЛАМЕНТЫН суурьтай гэж ойлгов, МОНГОЛ УЛСАД янз бүрийн харуулар хэрэггүй...
  • Эрдэнэ 2019-04-22 02:06:06
    Амаржаргал, ганбаатар, жавхлан бол сураггүй ээ. Шаал худлаа байна
  • Чимгээ 2019-04-22 02:00:02
    Тиймээ энэ засгийн засгийн газар хамгийн их дэмжлэг авч байгаа хойшдоо ч авна
  • иргэн 2019-04-22 01:58:56
    ихэнх нь популист шезофрени евчтэй хумуус зарим нь хулгайч луйварчид шантаачлагч нар ч бна манай улсын тер унэхээр доод тувшинд байгааг л харуулж бна даа
  • сонгогч 2019-04-22 01:53:16
    Популистийн үзүүлэлтийн дараалал болжээ