Гишүүдээ, Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг 50-60 хувь бууруулах нь зөв үү
Улс орнуудын ойрын ирээдүйн хөгжлийн хамгийн тулгамдсан асуудал эрчим хүч, шатахууны хомстол бус цэнгэг усны нөөцийн асуудал болоод байгааг эрдэмтэд сануулдаг. Олон улсын холбогдох байгууллагуудын сүүлийн үеийн судалгаагаар дэлхий нийтийн 7.6 тэрбум хүн амын 8.7 хувь буюу 660.0 сая гаруй хүн баталгаатай цэвэр усны хүрэлцээгүй, усан хангамжийн дутагдалтай нөхцөлд амьдарч байна.

2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нөөц шавхагдана гэсэн судалгаа бий. Иймд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уурхайн салбараас ус бохирдуулсны төлбөр авч, торгууль, шийтгэлийг нь чангалах шаардлага тулгараад байгааг холбогдох албаныхан сануулж байна.

Уг нь 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталсан ч хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн байна. Тухайн үед  эдийн засгийн хямралын үед аж ахуйн нэгжүүдэд дарамт болно гэдэг шалтгаанаар холбогдох журам батлаагүй  гэх тайлбарыг албаныхан өгдөг.

Харин дээрх асуудлуудыг зохицуулах  хуулийг УИХ хэлэлцэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын таван гишүүнээс өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ энэ долоо хоногт шийднэ. Хуульд усны нөөцийг хамгаалах, хомстлоос сэргийлэх, хүн амын ундны ус хангамжийг нэмэгдүүлэх, ус ашиглагчийн хариуцлага, хяналтыг сайжруулах бодлогын үүднээс Усны тухай хуульд зарим нэмэлт оруулж, усны хомстлоос сэргийлэх, оновчтой хариуцлагын механизм бий болгохоор тусгажээ. Тухайлбал, ус ашиглагч нь ус ашиглах боломжит нөөц болон гэрээнд заасан хэмжээг хэтрүүлснээс усны нөөц хомсдсон тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч ус хомстуулсны нөхөн төлбөрийг ногдуулж, төлөлтөд хяналт тавих бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн гурав дахин нэмэгдүүлж тогтоох зохицуулалтыг тусгасан байна.

Яг энэ хэсэг анхаарал татах олон асуудал байгааг ТББ-ын төлөөллүүд хэлж байна. Тодруулбал, тэд энэ хуулийн төсөлд “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг 50-60 хувь бууруулах гэж байна" гэжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн М.Билэгт УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 12-ны хуралдааны үеэр сануулсан.

Манай улсад ус ашигласны төлбөрийн хэмжээ дэлхийн улсуудтай харьцуулахад маш бага. Гэтэл ийм бага хэмжээн дээрээс дахиад 50-60 хувь бууруулах нь хэр зохимжтой вэ? Уул уурхай усыг бохирдуулж, хамгийн их ус ашигладаг. Мөн маш урт хугацаагаар ус ашиглах гэрээ байгуулдаг. Гэтэл тэд ус ашигласны төлбөрийг маш бага төлдөг. Яг ийм нөхцөлд хуулийн төслийг дэмжих нь хэр зохимжтой вэ гэдгийг сануулах нь илүүц биз.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2019-04-23 09:32:53
    Ус бол стратегийн бүтээгдэхүүн юм. Бид уул уурхайгаас ашиг авч үлдэх хамгийн сүүлийн боломж нь Усны үнийг өндөр тогтоох!!!!
  • zochin 2019-04-23 03:21:07
    Us bohirduulsanii tulburiig buuruulaad orond ni oron suutsniii usnii uniig nemeed saihan bj bnaa
  • ТИЙМ ШҮҮ СӨНӨВӨЛ ТААРНА, 2019-04-22 15:16:35
    Бохир усны төлбөрийг бууруулдаг эрх баригчид бүгд сөнөвөл таарна
  • Od 2019-04-22 03:03:48
    “Everten,Tuutaitan” - guudad hamaaraltai bolohoor l buuruulah gej baigaa ni lavtai! Tuunees ysnii noots homs manaid - bush + shaardlagatai shuu dee!
  • зочин 2019-04-22 02:49:21
    Бохир усны төлбөрийг бууруулдаг эрх баригчид бүгд сөнөвөл таарна