МАХН -ын удирдлагууд хэвлэлийн хурал зарлаж байна
9:00 цагт "Амьдралын үргэлжлэл" #Шинээр_нугасны_гэмтэл авсан үйлчлүүлэгчийн бие даан амьдрах чадварыг сайжруулах төслийн нээлтийн үйл ажиллагаа #АШУҮИС_сувилахуйн_сургуульд зохиогдоно.

10.00 цагт “Дэлхийн хамгийн том хичээл” санаачлагад монгол улс нэгдэж байна. Энэ талаар БСШУСЯ, БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн сангаас хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг санаачлагыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулганаар батлагдсан “Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ийг хүүхэд, залуучуудад таниулах, тэднийг татан оролцуулах зорилгоор хэрэгжүүлж байгаа юм.
Хаана: НҮБ-ын Байрны 3-н давхарын хурлын танхим
Холбоо барих: 88054040 99097927

11:00 цагт  "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" Үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Блью Скай зочид буудлын нэг давхрын "САФФАР" танхимд болно.

11:30 цагт МАХН -ын удирдлагууд хэвлэлийн хурал зарлаж байна. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьж байна.Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд.

11.00 – 12.30 цагт Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан болох www.iltodgeree.mn вебсайтыг олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ болно. Блю скай Зочид буудлын Даймонд танхимд  болно.
Эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын алба хамтран энэхүү мэдээллийн санг байгуулаад байна. Энэхүү сайтад уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан бүх гэрээ (14 төрлийн 400 гаруй гэрээ) байршуулаад байгаа юм.
С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.