Хүүхэд 6 нас хүрэх үед түүний амьдралын төлөвлөгөө бэлэн болсон байдаг

Хүүхэд 6 нас хүрэх үед түүний амьдралын төлөвлөгөө бэлэн болсон байдаг.

Эрик Берн бол тоглоомын онол болон програмчлалын үзэл баримтлалын алдартай зохиолч юм. Хүн бүрийн амьдрал таван нас хүртэл программчлагддаг бөгөөд бүгд яг тэр загварын дагуу амьдардаг. Сэтгэл зүйч, судлаач Эрик Бернын тархи хэрхэн программчлагддаг тухай 10 ишлэлийг хүргэе.

1. Сценари бол бага багаар задардаг амьдралын төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөө нь эцэг эхийн нөлөөллийн дагуу бий болдог. Энэхүү сэтгэл зүйн импульс нь хүний урагш хөдлөхөд маш том түлхэц болж өгдөг.

2. Хүүхдийн зан ааш, бодол эхний хоёр жил голдуу ээжийн оролцооноос бий болж, программчлагддаг. Энэхүү программ нь хүүхдийн хамгийн анх «би хэн болох вэ» сценарийг үүсгэдэг.

3. Хүүхэд зургаан нас хүрэхэд түүний амьдралын төлөвлөгөө бий болсон байдаг. Сургуулийн өмнөх боловсролын сайн багш нар хүүхдийг аль эрт түүнийг ямар амьдрал хүлээж байгаа, хүүхэд аз жаргалтай байх уу үгүй юу, ялагч болох уу азгүй нэгэн болох уу гэдгийг хараад мэдсэн байдаг.

4. Ирээдүйн төлөвлөгөө гэр бүлийн зааврын дагуу гардаг. Зарим чухал зүйлүүдийг ярианы эхэнд л олж мэдэх боломжтой. Жишээлбэл, сэтгэл зүйч дараах асуултыг тавихад тодорхой болно: “Эцэг эх тань таныг бага байх үед амьдралын талаар юу гэж ярьдаг байсан бэ?”

5. Заалт, зааварчилгаа бүрээс хүүхэд хамгийн гол чухал зүйлийг олох гэж хичээдэг. Тэрээр өөрийн амьдралын төлөвлөгөөг боловсруулж байдаг. Хүүхэд эцгийн хүслийг тушаал мэт хүлээж авдаг. Ийм байдалд түүний хувьд насан туршийнх болж мэднэ. Харин хүүхэд ийм байдлаас огт гарч чадахгүй байж мэднэ.

6. Хүний амьдралыг насанд хүрсэн үед ухаалгаар гаргасан шийдвэрээс илүүтэй хүүхэд байх үеийн шийдвэрүүд тодорхойлдог. Хүмүүс өөрийнхөө амьдралын талаар юу ч гэж ярьдаг бай заримдаа тэдний амьдрал ажлын анкет зэрэгт бичигдснээс огт өөр байдаг. Зарим үед тэр өөрөө мөнгө алдаж байх үед өөр нэгэн баяжиж байдаг. Заримдаа хэн нэгэн хайр хайж байх үед бусад хэн нэгний дургүйг хүргэж байдаг.

7. Хүний амьдралын сценарийн үр дүн өөрөө хүүхэд хүсэж, хүлээн зөвшөөрөх хүртэл хүчингүй байдаг. Мэдээж ёслол төгөлдөр үйл явц болохгүй ч гэсэн хүүхэд гэнэт нэг өдөр “Би том болоод ээж шигээ хүн болно”, “Би том болоод эцэг эх шигээ олон хүүхэдтэй болно” зэрэг өгүүлбэрүүд нь хүүхдийг хүлээн зөвшөөрснийг илэрхийлдэг.

8. Программчлал ихэнхдээ сөрөг аргаар бий болдог. Эцэг эхчүүд хүүхдүүдээ бүх юманд хязгаарладаг. Харин хаа нэг зөвшөөрөл өгдөг. Хязгаар, хориг нь бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд хүндрэл учруулдаг. Зөвшөөрөл нь хүүхдийг зовлонд хүргэдэггүй.

9. Зөвшөөрөл нь хүүхдийн хүмүүжлийн болох болохгүйтэй хамааралгүй. Хамгийн чухал зөвшөөрөл бол хайрлах, өөрчлөгдөх, үүрэг даалгавраа биелүүлэх юм.

10. Онцлох зүйл бол хөөрхөн байх. Энэ нь анатомитэй огт хамаагүй. Харин эцэг эхийн зөвшөөрөлтэй хамаатай. Харин эцэг эхийн инээмсэглэлийн хариуд охины тань гайхалтай үзэсгэлэн цэцэглэж мэднэ. Хэрэв эцэг эх хүүхдээ тэнэг, бүтэлгүй хүү, охиноо царай муутай, тэнэг гэж хардаг бол тэд яг л эцэг эхтэйгээ ижил бодолтой болж хүмүүжнэ гэсэн үг.

Эх сурвалж: FB Odsuren Badarch

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.