АНУ-ын иргэний амь насыг аварсан монгол хүүхдүүдийг шагналаа
Ерөнхийлөгчийн зарлигаар Буянжаргалын Жаргалмаа, Бахадын Ариун-Учрал, Бат-Очирын Лхагвадорж нарыг Шударга журам медалиар шагнажээ.

АНУ-ын Калифорни мужийн Аламеда хотод болсон золгүй явдлын үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө иргэнийхээ үүргээ нэр төртэй биелүүлснийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 42 дугаар тоот Төрийн одон медалиар шагнасан байна. 

Төрийн одон медалиар шагнагдсан Аламеда хотод оршин суугаа дунд сургуулийн сурагчдад Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал, Бэй Ариагийн Монголчуудын холбооны тэргүүн Ц.Батсоёмбо нар баяр хүргэж, амжилт хүслээ.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.