Шагайн харвааны УАШТ-д 1100 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна
Монголын шагайн харвааны холбооноос зохион байгуулж байгаа 29 дахь удаагийн тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдаж байна.

Энэхүү тэмцээнд 21 аймаг, нийслэл дүүргээс шалгарсан 1100 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж өрсөлдөж байна. МУДДДМ-2, МУҮДМ-83, МУДМ-56, МУГМ-49, МУХМ-69, МУМ-143, МУХ мэргэн-33, аймгийн гоц мэргэн-213 зэрэг харваачид оролцож байгаа нь нийт харваачдын 57.3 хувь нь ямар нэгэн цолтой харваач юм.

Энэхүү харваанд хамгийн залуу 15-16 насны 28 гаруй хүүхэд оролцож байна. Нийт харваачдын 58,6 хувь нь 35 хүртэлх насны залуучууд. Харваачдын хамгийн ахмад нь 82 настай төв аймгийн иргэн. Аймгуудаас төв аймгийн 13 баг, Дорноговь аймаг 12 баг, Улаанбаатар хотын 12 баг, Хэнтий аймаг 8 баг, Сэлэнгэ аймаг 7 баг, Өмнөговь аймаг 7 баг тус тус оролцож байна.



Эх сурвалж: БУСО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-19 12:12:34
    естой нэг аргаа барсан ажилгуй улсын тоглоом байхаа спортоо ч хат даа евер монгол манай хоер ч найрлаж дуулж архидаж байгаад л дуусч бна доо