Тариалангийн талбайд ажиллах өдрийн хөлс 20-30 мянган төгрөг
Энэ жил ургац хураах ажилд иргэдийг оролцуулахдаа аж ахуйн нэгжүүд өдрийн хөлсийг 20-30 мянган төгрөг байхаар тогтоожээ. ҮХААЯ-д газар тариалан эрхлэгчдээс ургац хураах үеэр 3000 гаруй ажиллах хүчин хэрэгтэй гэсэн захиалга ирсэн байна. Яамныхан цэрэг, оюутан ажиллуулах захиалгыг БХИС, ХСИС болон МУИС, ШУТИС, хувийн их, дээд сургуулиудад өгчээ. Ургац хураалт жигдрэхээр тариаланчид захиалсан ажиллах хүчээ хүлээн авах юм байна.

Мөн зарим аж ахуйн нэгжүүд хөдөө орон нутгаас ажиллах хүч авдаг. Тухайлбал, өрх толгойлсон эхчүүд, ажилгүй иргэд өдрийн хөлсөө дор нь авах, эсвэл хүнсний ногоо бэлнээр нь авах зэргээр ургац хураалтад ажиллах сонирхолтой байдаг ажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сонин 2014-09-12 03:39:31
    нэг өдрийн хөлс гэдэг чинь 8 цагийн хөлс үү эсвэл өглөөний 06.00-с харанхуй болтол 22.00 цаг хүртэлх 16 цагийн хөлс үү
    122.254.127.80
    Мэдэгдсэн Хариулах