Нийт нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна

 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу энэ сарын 19-нд Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөлийн аймгийн нутгаар,  маргааш  буюу энэ сарын 20-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорнодын аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

 Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малаа ойрын бэлчээрт хариулах, хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангах,

Мөн одоогийн мэдээллээр Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант, Баянчандмань суманд болон Дархан-Уул аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул замд яваа жолооч нарт замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой байж, ойролцоох амрах газар түр саатаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.