Шинэ зэвсгийн талаар мэдээлэл цуглуулна
Японы Батлан хамгаалахын сайд Такеши Иваяа Токио Хойд Солонгосын хийсэн шинэ зэвсгийн туршилтын талаар мэдээлэл цуглуулахыг хичээж байна гэв.

Тэрээр “Японы Засгийн газар АНУ болон бусад оронтой энэ нөхцөл байдлыг судлах, хэрэгтэй мэдээллийг
задлан шинжлэх, цуглуулахын тулд хамтран ажиллана” гэж тус улсын парламентын дээд танхимын гишүүдтэй уулзах үеэр ярьсныг “NНК” телевиз мэдээлсэн байна.

Харин ерөнхий сайд Шинзо Абэтэй ойрхон эх сурвалжийн “Киодо” агентлагт ярьснаар Хойд Солонгос АНУ-д сэтгэгдэл төрүүлэхийн тулд шинэ зэвсгийн туршилт хийсэн гэж үзэж байгаа юм. Гэхдээ энэ нь холын зайн тусгалтай пуужин биш гэж мэдэгджээ.

Пхеньян одоо ганцхан зүйл бодож байгаа нь АНУ-тай хэлэлцээр хийх явдал гэж эх сурвалж үзсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.