Ц.Ганхуяг:С.Зориг агсаны хэргийн үнэнийг олохын төлөө улс төрийн тэмцэл өрнүүлнэ
Иргэний зориг ногоон намаас өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тус хэвлэлийн хуралд намын дарга Ц.Ганхуяг, намын нарийн бичгийн дарга Батбаатар, СХД-ийн намын хорооны дарга Болдбаатар нар мэдээлэл хийлээ.

Намын дарга Ц.Ганхуяг “Хэвлэлийн хурал хийх гол шалтгаан нь төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хохироосон хэрэгтэй холбоотой. Талийгаачийн төрсөн өдөр маргааш тохионо. Жил болгон хоёр өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг уламлжлалтай.

Илрэхгүй, захиалагч нь ил болохгүй байгаа энэ хэрэг дээр Ногоон нам хүлээцтэй хандаж ирсэн. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүлээцтэй хүндэтгэлтэй, тэвчээртэй хандаж байлаа.

Харамсалтай нь сүүлийн үед энэ хэрэг хоёр намын хоорондын ашиг хонжоо оноо авах гэсэн хэрэгсэл болж байгаад харамсч байна. Эрүүдэн шүүсэн гэх 26 минутын бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлч, иргэний байгууллагын нийгмийн төлөөлөлд үзүүллээ. Ард түмэнд үзүүлсэнгүй.

Тиймээс ард иргэдэд ижил тэгш мэдээлэл авах хэрэгслээр хангахыг шаардаж байна. Хэргийн нотлох баримт бүгд байхад гурван шатны шүүхийн хуралдааны материал шийдвэрийг ил гаргахыг шаардаж байна. Цаашдаа үнэнийг олохын төлөө улстөрийн тэмцэл өрнүүлнэ.

Энэ хэрэг илрэхгүй байж магадгүй. Нотлох баримтыг ч устгаж, захиалагчийг бүрхэг болгох гэж байна.Тиймээс энэ асуудлыг анхаарч, тэмцэхээр манай намаас мэдэгдэл гаргаж байна. Цаашид хэрэг хэзээ ч илрэхгүй нөхцөл байдал үүсэх вий гэхээс айж байна. Хэсэг бүлэг хүмүүс явцын ашиг сонирхлоор хэргийг шийдэх вий дээ.

С.Зоригийн амийг хөнөөснөөс хойш 21 жил өнгөрчээ. Хэрэг илэрнэ гэдэгт олны итгэл мөхөж эхлэв. Энэ хэргийг илрүүлэх хүсэл сонирхол огт алга. Тиймээс үнэнийг олохын төлөө намынхан явна.

Шүүн тасалсан шүүх хуралдааны шийдвэрийг ил болгохгүй бол улстөрийн тэмцэл өрнүүлнэ. Олон нийтийг зөв мэдээллээр хангахыг уриалж байна” гэлээ.

Тэдний ярьж буйгаар шүүх хуралдааны материалыг ил болгох боломж нөхцөл бүрдсэн. Ямар нууц мэдээлэл байгаад ҮАБЗ-д харшилна гээд байгаа. Ингэх тусам хардлага сэрдлэг их байна. Нууц гэдэг хамгаалалтын дор хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулж, хүний эрхэд халдсан зүйл явагдсан байхыг үгүйсгэхгүй гэдгээ ч тодотгов.

“Тэр 26 минутын бичлэгийг хэнд нь үзүүлээд хэнд нь үзүүлэхгүй байгаа юм бэ. Яагаад Монголын ард түмэн үзэж болохгүй гэж. Үнэхээр нотлох баримтууд байгаа бол хармаар байна. Засгийн газраас хоёр ч удаа ил болгохыг зөвшөөрсөн байдаг. Бидний тавьж байгаа шаардлага үндэслэлтэй, олон нийтийн санаа бодолтой адилхан байгаа шүү” гэв.

Энэхүү мэдэгдлээ Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох этгээдүүдэд шаардлагаа хүргүүлэхээр болжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-31 12:39:23
    Тэгээд бүгдээрээ тэмцээд гэм зэмгүй 2 хүнийг суллаад өгөөч дээ
    91.141.3.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Njuty 2019-04-22 06:31:18
    ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР ГӨЛӨГ ХЭРЭГГҮЙ гэдэг дээ
    192.82.65.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2019-04-19 06:18:39
    Batuul, Elbegdorj 2 Otgonbilegees ih mungu avaad hiisen ajil gej bodoj bn. Hen hend ni ashigtai baisan
    112.72.11.102
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-19 06:00:09
    хялар долир ганхуяг одоо зоригийн хэргээр их хуралд гарах санаатай юу битгий горьд чиний улс терийн тэмцэл гэж хаашаа харсан юм байдгийм
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2019-04-19 05:44:15
    Ганхуяг гэгчээ улс төрж , бас дахин улс төрж , ирэх сонгуульд төөрөгдсөн олон түмэн чамайг Их хуралд гаргаж , идэж уух бололцоо олгож магад.
    202.131.227.51
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-19 04:58:32
    эби бат үүл булган 3-г холбож байгаад эрүүдээд л болоо шүү дээ тэгээд л аль эрт шийдчих байсан юм
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах