Нотариатын үйл ажиллагааг цахимжуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан эхэллээ. Хуралдаан эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд 2011 онд Улсын Их Хурлаас баталсан Нотариатын тухай хуулийн талаар санал боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд хэд хэдэн чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Тухайлбал, нотариатын үйл ажиллагааг цахимжуулах, нотариатын шинэ төрлийг хуульчлах, нотариатчдыг  сургах, давтан сургах, тэдний ажиллах хугацаа, насыг тодорхой болгох зэрэг нэмэлт зохицуулалтыг шинээр тусгасан гэж байлаа.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцууллаа.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
П.АНИР
Оллоо. мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бат 2019-04-19 07:09:32
    Залуу нотариатчид нь мэдлэг муутай, ааш муутай байдаг юм билээ