Хөрш орны Тэргүүн нар бидэнд юу үлдээв
Хоёр хөршийн төрийн тэргүүн нарын айлчлал Монголын цаашдын ирээдүйд тусгаала өгөх томоохон гэрээ хэлэлцээрүүдийг үзэглэсэн. Энэ айлчлалыг монголчууд төдийгүй, дэлхий нийт янз бүрээр дүгнэж байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалаар 26 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан бол ОХУ- ын Ерөнхийлөгчтэй 14 гэрээ, хэлцэл, Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурсан. Тодруулбал, хоёр Улсын тэргүүн нар
эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой олон гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан юм.

Монгол -Хятад
Айлчлалын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиачуан нар үндэсний мөнгөн тэмдэг солилцох своп хэлцлийн хэмжээг 10-15 тэрбум юань болгож, нэмэгдүүлэх гэрээг байгуулсан. Мөн хоёр улсын Хөгжлийн банк хооронд 162 сая ам.долларын гэрээг үзэглэсэн билээ. Үүнээс гадна Хоёр хөршийн Төрийн тэргүүн нарын айлчлалаар зам тээвэр, дэд бүтэцтэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэр гаргасан. Юун түрүүнд Хятад Улстай транзит тээврийн хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэсэн билээ.
Түүнчлэн Хятадаас нэг тэрбум ам.доллартай тэнцэх хөнгөлөлттэй зээл авахаар болсон гэх яриа байгаа. Гэхдээ энэ талааррх гэрээ хэлэлцээр ил гараагүй ч зээл авахаар болсон нь тодорхой гэх яриа ам дамжин яригдаж байна.

Монгол-Орос
Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар манай талаас хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөг уламжилсан. Монгол, Оросын худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтийг өргөнөөр ашиглаж, харилцан солилцоо хийн худалдааны хэмжээтэй дүйх рублийн зээл авах талаар ярилцлаа. Гэвч одоогийн байдлаар хичнээн хэмжээний рублийн зээл авах вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд 20 жилийн турш гаалийн татвар, хураамжгүй, хэмжээ харгалзахгүй нийлүүлэх гэрээг ойрын хугацаанд үзэглэхийг хүсч байгаагаа илэрхийллээ. Харин Си Зиньпин даргын айлчлалын үеэр яг үүнтэй адил хүсэлтийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уламжилж байсан юм. ОХУ-тай худалдааны тэнцвэрт байдал хэт зөрүүтэй байгаад анхаарал хандуулах талаар талууд ярилцсан байна. Үүний үр дүнд манай талаас ОХУ- ын эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадвал мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтойг В.Путин Ерөнхийлөгч хэлсэн юм.
ОХУ-тай Улаанбаатар төмөр замын шинэчлэх, хөгжүүлэх, стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Үүгээр төмөр замыг цахилгаанжуулж, хос болгох, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх ажлыг 2020 он гэхэд дуусгахаар талууд тохиролцсоныг дурдах хэрэгтэй.

Айлчлалын дараах санаа зовоосон асуудлууд
-Хятадтай байгуулсан хэлэлцээрээс хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь 15 тэрбум юанийн своп хэлцэл. Төгрөгөөр юань худалдан авах шууд арилжаа хийнэ. Манайх 10 тэрбум юань аваад үрчихсэн байгаа. Энэ бол 1.6 тэрбум ам.доллар. Дээр нь 15 тэрбум юань чинь 2.5 тэрбум ам.долларт хүрнэ. Ингээд нийтдээ дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэх валютыг Хятадаас төгрөгөөр худалдан авлаа. Энэ их валют санаа зовоох асуудын нэг яах аргагүй мөн.

-Тэгвэл Хятад улс 25 тэрбум юанийн оронд өгсөн 7.5 их наяд төгрөгөөр юу хийх вэ.Төгрөгийн ханш унасан. Монгол бараа худалдаж авах хэрэгтэй болно. Гэтэл төгрөгөөр өгөх бараа байхгүй, манайхаас юу авах вэ дээ.

-Хятадууд сая өрөндөө Тажекстанаас газар тасдаж авсан. Манайхан газрын тухай хуулийн төсөл боловсруулж гадаадынханд дуудлага худалдаагаар газар өгнө гэж ярьж байна. Тэр нөхцөлд хятадууд юаниа худалдсан төгрөгөөрөө газар авна гэх вий гэсэн түгшүүр хаалга тогшоод эхэллээ.  
-Мөн Хятадаас зээлэхээр болсон 1 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ гэдэг бас л санаа зовоосон асуудлуудын нэг болоод байна. Учир нь ашигтай үр дүнгээ өгөх төсөл хөтөлбөрлүү үарцуулаасай гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна.

-Энэ асуудал айлчлалын хүрээнд хийсэн хэлэлцээрүүдэд ил гараагүй. Гэхдээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон нь тодорхой боллоо. Үүнийг сонссон Төв банк нь арилжааны банкуудтайгаа нийлж интервенц хийж ам.долларын ханшийг буулгаж, огцрох дээрээ тулж явсан хүмүүс чинь одоо амиа аврах арга хэмжээ авч эхэлж байна шүү дээ. Валютыг ингэж үрж болохгүй. Энэ нэг тэрбум ам.доллараа ашигтай хөрөнгө оруулалтад хийх хэрэгтэй. Нүүрс хийжүүлэх төсөл рүүгээ хөрөнгө оруулалт хий л дээ. Тэгвэл ашигтай болно.

-ОХУ-руу манайх мах экспортлох гэрээнд гарын үсэг зураад байгаа билээ. Гэхдээ энэ нь ОХУ-ын шаардлагыг хангасан тохиолдолд махыг нийлүүлнэ хэмээх заалт бий. Гэтэл манайд мал, махны асуудал их эмзэг. Манайд жил бүр л боом, шүлхий гэх малын өвчин их гардаг.  Мах нийлүүлнэ гэж ярихаасаа өмнө эдгээр хориотой өвчнүүдээ дарах шаардлагатай болно. Мөн манад махны үнэ тэнгэрт хадсан үнэтэй. Тэгэхээр мах нийлүүлэх гэрээ бодит болох боломж нь хэр вэ.

-Мөн ОХУ-аас манайх хичнээн төгрөгийн рублийн зээл хүссэн нь тодорхойгүй ч түүнийг юунд зарцуулах вэ.
Ийнхүү манай хөрш орны тэрин тэргүүн нар манай улсад ирэхдээ дээрх гэрээ хэлэлцээрүүийг хийхээс гадна маш олон асуулт, санаа зовоох зүйлсийг үлдээгээд явлаа. Цаашид хэрхэн шийдвэрлэж, зөв алхмыг хийх нь манай төр засгийн тэргүүн, эрхэм сайд нарын л мэдэх асуудал боллоо.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ganzo 2014-09-13 23:27:50
    Хятадуудийн яриж байгаагаар манай улс уридн эдийн засгийн аргаар чимх чимхээр идэж байсан бол одоо ил тод та нарын нүдэн дээр чинь танай улсыг худалдаад авчихлаашүүдээ хэмээн дооглонгуй тохуурхасан аястай яриж бна.төрийн удирдлагууд минь ядарсан ард түмни
    112.72.11.110
    Мэдэгдсэн Хариулах
  • batdorj 2014-09-12 10:48:26
    manai erunhiilugch eh ornoo 2 hurshduu huvagaad ugchihvudee
    150.129.141.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Золоо 2014-09-12 05:30:34
    Өр зээлгүйгээр хөгжсөн улс орон байдаггүй, гол нь дараа нь мөнгө босгох үр дүнтэй ажилд зарцуулах хэрэгтэй.. Чухам юунд вэ? Энэ талаар юм мэддэг хүн амьтан байвал засаг төрдөө хэлж зөвлөж туслаач. Хүн бүрийн хувь нэмэр хэрэгтэй үе ирээд байгаам шиг санаг
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах