“Рио Тинто”-гийн Монгол дахь захирал ажлаа өгчээ

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг ажлаа өгсөн талаар ярьж эхэллээ. Тэрээр 2018 онд уг албан тушаалд томилогджээ. Үргэлжлүүлэн ажиллах боломжгүйгээ хувийн шалтгаантай гэж тайлбарласан байна.

Мөн түүний оронд дэд захирлаар нь ажиллаж байгаа Х.Амаржаргал очиж магадгүй гэх яриа ч гарчээ.  Х.Амаржаргал нь Их Британийн Дандигийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. “Рио Тинто”-гийн Лондон дахь оффист Азийн бүсийн бизнес хөгжлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад “Оюутолгой” компанид ирсэн байдаг.

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар Оюутолгойн гэрээнд шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэнэ. Үүний өмнө Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал нь ажлаа өгч байгаа нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-20 03:07:33
    Рио Тинтоогийн Монголын талын үйл ажиллагааг хариуцсан дарга нар болдоо Монголынхоо эрх ашгийг урьтал болгодоггүй Рио Тинтогийн гар хөл бөгсийг долоогч нар
  • Jacobs 2019-04-19 08:25:14
    компаний захирал нь сардаа 30-45 сая төгрөгийн цалин авдаг гэж сонссон.