Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний үйлдвэрүүдэд ашиглаж буй жин хэмжүүрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хүнсний үйлдвэрүүдэд ашигладаг жин хэмжүүр улсын баталгаагүй, савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зөрчлүүд илэрлээ. Тухайлбал, “Бест Ийст” ХХК-ний “Wendy bakery” үйлдвэрийн бүтээгдэхүүн шошгон дээр бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй / үйлдвэрийн бүтээгдэхүүн шошгон дээрээ 350 гр гэж бичигдсэн ч электрон жин дээр жинлэхэд 90 гр байжээ/. Мөн “Артизон” ХХК-ний талх, нарийн боовны үйлдвэрт ашиглаж байсан жин хэмжүүр улсын баталгаагүй, бүтээгдэхүүнүүд нь хаяг шошгогүй, савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Od 2019-04-19 03:24:19
    Ug ni chanartai gaigui ym gej boddog ym. Bas l NO -toi bah ymaa.
  • уншигч 2019-04-18 11:11:51
    wendy, tous les jours 2 neg gazar yumuu?
  •  2019-04-18 10:51:39
    арай үнэтэй л байгаад байдаг юм. хатаад хатаад 70-80% багасна гэж үү?
  • иргэн 2019-04-18 10:08:38
    90, 350 арай л биш уу залилангийн хэрэг уусгээд сайн торгоод ег шоронд явуул