Айлын хашаа байшин мөргөж, нэг хүний аминд хүрчээ
Чингэлтэй дүүргийн Хайлаастын замд өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, 17.00 цагийн орчимд Хайлаастын замын 22-р гудамжинд H.Mighty маркийн автомашин нь … тоот айлын хашаа, баригдаж байсан байшинг мөргөжээ.

Ослын улмаас барилгын ажил хийж байсан 27 настай эрэгтэй Э нас барж,  33-34 насны хоёр хүн гэмтсэн хэрэг гарсан байна. 

Гэмтсэн хүмүүс Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй бөгөөд ослын үед жолооч нь эрүүл байсан хэмээн албаныхан мэдээлэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-04-18 11:07:32
    Иймэрхүү жолооч нарыг яах вэ арай дэнднээ
    202.9.43.42
    Мэдэгдсэн Хариулах