Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав

Засгийн газрын ээлжит хуралдаан болж  Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав.

Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ч.Улаанд даалгав. Хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргах юм байна.

Хөтөлбөрийг 2019-2022 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрүүд техник, технологийн шинэчлэл хийж, үр ашгаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилж, импортыг орлох, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжихэд түлхэц үзүүлнэ гэж тооцоолж байна.

Мөн жижиг, дунд үйлдвэрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 17,3 хувийг 21 хувь, экспортод эзлэх хувийг 5,3 хувьд хүргэж, шинээр 30 мянган ажлын байр бий болно гэж үзжээ.

2017 оны байдлаар бүртгэлтэй 155 мянга гаруй аж ахуйн нэгжийн 78 мянга гаруй нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 60 мянга гаруй нь жижиг, дунд үйлдвэрийн салбарынх бөгөөд 900 гаруй мянган хүн ажилладаг гэсэн судалгаа гарчээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-04-18 05:03:33
    Одоо монгол улс хөгжих эсэх нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-04-18 04:41:16
    Xa xa. Odoo yarigdaad baigaa zuiluud chin musun uuliin zuvhun oroi geed tusuulchih. Idee beeriig n jinheneer n shahval aimaar yum bolno.
    66.181.179.172
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-18 04:35:43
    элбэгдорж хууль хяналтын байгууллагыг юу ч биш болгоод зогсохгуй зоригийн хэргийн захиалагч наранцацралтын осолын зохион байгуулагч болой
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-18 04:34:05
    Мафийн төлөө ажиллаж цалингаа 4 сая болонгуут бүр шунал нь хөдөлж 2 талаасаа авилга авч тэдний нүдэнд зөвхөн мөнгө л харагдаад ажлаа хийж чаддаггүй болчихсоон
    64.119.17.201
    Мэдэгдсэн Хариулах
    • ха ха 2019-04-18 05:30:53
      ха ха ха :))))))))))))))))) нээрээ л хүний шуналд хязгаар байхгүй байхааааааа
      202.9.43.40
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-18 03:35:19
    Шүүгч, прокурор, АТГ, цагдаа нарын нэр хүнд нийгэмд навс шалан дээр шаасан нь үнэн. Ийм байдалд оруулах ажлыг Элбэгхудалч гэдэг хүний "Шударга бусын хонгил" г...
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах