Өнгөрсөн онд 70 гаруй мянган тонн мах урд хөрш рүү экспортолжээ
Засгийн газраас махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд  мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд БНХАУ-аас хянан магадлагаа явуулахад тавигдах шаардлагыг хангах, дэмжлэг үзүүлэх зорилгоор МХЕГ-аас төрийн болон ТББ-ийн төлөөлөл, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн удирдлагуудыг оролцуулан уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэв.

Уулзалт, хэлэлцүүлэгт 58 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд импортлогч талаас тавигдсан нөхцөл, шаардлага, тухайн үйлдвэрт хянан магадлагаа хийхэд  бүрдүүлэх материал, тулгарч буй асуудлуудын талаар ярилцаж зөвлөгөө, зөвлөмж  өгөв.

Түүнчлэн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, хяналт шалгалтын дүн, Мал амьтны эрүүл мэндийн хууль шинээр мөрдөгдөж байгаатай холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн байгууллага хоорондын уялдааг хангах, махны үйлдвэрлэл, экспортыг дэмжих, хяналт шалгалтын давхардлыг арилгах зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн байна. Мөн холбогдох журмыг шинэчлэхэд аж ахуйн нэгжүүдээс санал авч, тусгахаар болов.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас гадаад орны хил хорио цээрийн байгууллагуудтай хамтран ажиллах хэлэлцээр, протокол байгуулсны үр дүнд Монгол Улсаас 2018 онд БНХАУ-д гэхэд 70 гаруй мянган тонн мах экспортолжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-18 11:04:43
    Хятадууд монголд ирж мах бөөндөж авч хомсдол үүсгээд үнэ өсгөөд байгаад анхаарал хандуулах цаг болсон юм биш үү?
    203.217.139.228
    Мэдэгдсэн Хариулах