Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулан нарийн судлан, үзэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тодруулга хийсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ нар ажиллахаар төсөлд тусгасан байна. Тус түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хасч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DOKO 2019-04-17 09:32:26
    ASyhbatiin orond OBaasanhyy ni deer baihaa daa.
    202.179.31.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-17 08:18:59
    А.Сүхбат ёстой хэрэггүй мануухай орж дээ. Энэ хороонд ёстой л нэг жижигдмээр юм. орц бүрдүүлж байгаа юм бхдаа
    103.194.176.115
    Мэдэгдсэн Хариулах