Ерөнхий прокурорын орлогчын албан тушаалд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилуул асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлснийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Тэгвэл Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг намтрыг хүргэж байна.

Улсын ерөнхий прокурорын орлогчын албан тушаалд нэр дэвшигч Максимын Чинбат

М.Чинбат нь Сүхбаатар аймагт төрсөн, 46 настай эрэгтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1989 онд Сүхбаатар аймаг, Наран сумын 8 жилийн сургууль, 1991 онд Сүхбаатар аймаг, Баруун-Урт, 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн байна. 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй.Тэрбээр 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор, 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч, 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор, 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокуророор тус тус ажиллаж байжээ. 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор, 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор, 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байгаа юм байна.


Улсын ерөнхий прокурорын орлогчын албан тушаалд нэр дэвшигч Содонгийн Алиманцэцэг

С.Алтанчимэг 47 настай, эмэгтэй. Нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1990 онд 10 жилийн 3 дугаар сургуулийг төгсөж, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсжээ.  Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй.

Нэр дэвшигч С.Алиманцэцэг нь -1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор тус тус ажиллажээ. 2005-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2012-2014 “МИАТ” ТӨХК-д хуулийн хэлтсийн даргаар ажилласан байна. 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, 2015 онд дүүргийн нэгдүгээр прокурорын газарт хяналтын прокурор, 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт туслах прокурор, 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаа аж.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.