Хариуцлагагүй байдлаас болж дөрвөн иргэн хийнд хордож амиа алдлаа
өдөлмөрийн аюулгүй байдал хаана байна вэ-

Харамсалтай гэхэд дэндүү харамсалтай байна, үйлдвэрлэлийн ослоор дөрвөн иргэн амиа алдлаа.

Ар гэрийнхэн нь “Хариуцлага хаана байна. Ажилчдынхаа аюулгүй байдлыг нь яг хангуулаад ажилласан бол өнөөдөр бид өнчирч үлдэхгүй байсан юм шүү дээ” гэж гомдолтой байна.

Идэр насны дөрвөн амь, тэдний цаана гэргий, үр хүүхдүүд хүүхдүүд нь үлдэж хоцорлоо. Амиа алдсан ажилтны ах нь “90 гарсан өвөөд нь яаж хэлэх вэ” гээд хоолойгоо зангируулан хоёр нүдээ дарна.

Нэгэн эмэгтэй “Миний дүү энд ажилладаг. Өнөөдөр 16.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу дүү чинь осолдчихлоо. Одоо шүүх шинжилгээний хүрээлэн рүү авч явах байх гэж ярьсан. Гэтэл миний дүү одоо дөнгөж гуч хүрч яваа залуу хүн. Ардаа эхнэр гурван хүүхдээ үлдээгээд явлаа. Төрийн байгууллагынхан өндөр цалин амлаж дүүг минь ажилд авсан. Үнэхээр харамсалтай байна. Ажиллах нөхцөл нь хүнд байхын зэрэгцээ энэ байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй байна”. Үнэхээр харамсалтай байна.

Байсхийгээд л уул уурхай, үйлдвэрлэлийн ослоор амиа алдсаар байна. Хоёр сарын өмнө уул уурхайн салбарт дөрвөн иргэн осолдож амиа алдсан бол өнөөдөр Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байсан ажилчид хийнд хордож, дөрөв нь амиа алдлаа.


Осол болсон газар

Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр 15.30 цагийн үед гарсан.  Онцгой байдлын албанд осол гарсан тухай дуудлага 15.45 цагийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Харин дээрх хэрэгтэй холбогдуулан хэргийн газарт УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийслэлийн Онцгой байдал зэрэг холбогдох байгууллагын ажилчид ослын шалтгааныг тодруулахаар хэргийн газар очиж ажиллав.

Ослын газарт Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийнхэн ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан боловч ус алдаж байна. Мөн тухайн үед хий алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан. Иймээс таван метрийн урт төмрөөр тэмтэрч, осолдсон ажилтнуудыг хайжээ. Ингээд 16.34 цагт 2, 17.01 цагт 1, 17.23 цагт сүүлийн цогцсыг гарган авсан байна. Лагийг таван машин, хоёр мотопомпоор соруулжээ. 
 
Лагаас гаргаж буй хортой бодисонд хордсон



Зарим нэгэн эх сурвалжийн хэлснээр ажилчдыг лаганд унаж амиа алдсан гэсэн. Хоёр ажилтан нь лаг руу унахаар хоёр нь аврах гэж ороод эндсэн гэсэн юм.

Тэгвэл хэргийн газарт ажилласан хотын даргын орлогч Ж.Батбаясгалан “Үйлдвэрийн осол гарч их харамсмаар зүйл боллоо. Төв цэвэрлэх байгууллагын лаг дээр ажиллаж байсан хүмүүс хийнд хордсон. Нийт 9 хүн хордсноос дөрөв нь амиа алдсан. Лаг руу унасан зүйл болоогүй. Хордсон хүмүүс Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа. Лагаас гаргаж буй хортой бодисонд хордсон гэсэн үг. Ерөнхийдөө шалгалтаар ямар хий болох нь илрэх ёстой. Хэвлэлээр гарсан лаганд унасан биш анхны тунгааруурт ирсэн лагийг шахдаг насосын станц барилга дотор болсон асуудал гэдэг нь эхний байдлаар илэрч байна. Хуулийн байгууллагаас албан ёсны дүгнэлт удахгүй гарна” гэв.

Осол гарсан газарт ажилчид сорох хоолойг цэвэрлэх явцад метан хий алдагдсан. Тиймээс хий алдаж байсан хэсгийг чангалах явцдаа тэд метан хийнд хордож ухаан алдсан байна. Энэ үеэр хоолой задарснаас лаг их хэмжээгээр алдагдаж ажилчид хордсон байна. Эцсийн дүгнэлт төв цэвэрлэх байгууламж муудсан, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Олон ч Засгийн газар шинэ цэвэрлэх байгууламж барьж өгнө гээд үр дүнд хүрээгүй. Одоо тэнд ажиллах нөхцөл байдал ийм хүнд байгаа юм.

Үйлдвэрлэлийн осол гэх ч дэндүү хариуцлагагүй байдлаас болж энэ осол гарлаа гэж ар гэрийнхэн нь хэлж байна.

Хэдэн жилийн өмнө бас ийм осол болж байсан өнөөдөр юу өөрчлөгдсөн юм бэ. Тэр хөдөлмөрийн аюулгүй байдал хаана байна вэ.  

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Харин хордсон хүмүүсээс дээж авсан шинжилгээний хариу өнөөдөр гарна.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-17 04:04:39
    Нийслэлчүүдийнхээ твая тухтай байдлын төлөө өмь насаа алдсан залуучуудынхаа гэр бүлд нь гэм эмгэнэл илэрхийлэе. Гэнэтийн осол хэлж ирэхгүй юмдаа
    66.181.161.47
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-17 03:53:41
    төрийн сайдууд эртний мухар сүсгээрээ хүнээр тахил өргөж байсаар байна. энэ тэнд тахил өргөөд тэд дээшилж байна гэж бодсоор чимээгүй байгаа нь нотлох баримт шү...
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • монголмаа 2019-04-17 03:43:49
    ѳндѳр цалин амлаж ажилд авчээ
    202.126.89.235
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-17 03:30:32
    лаг исэж хорт хий хүхэрлэг устөрөгч ялгаруулдаг гэдгийг мэдэх л ёстой доо
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2019-04-17 03:24:36
    Uneheer haramsaltai genetiin osol boljee. Ajil uurgee guitsetgej yavaad ami nasaa aldsan zaluusiin ger buld ni gun emgenel ilerhiilye
    66.181.161.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-17 03:01:38
    Hairan zaluus. Haramsaltai zyil boljeeGer buld ni gun emgenel ilerhiilye
    66.181.161.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-17 02:49:10
    Аймжиг болжээ Хэрэлдэж байхынхаа оронд хурдан цэвэрлэх байгууламжаа бариач,Заавал хүний амь гаргах ямар хэрэг байнаа.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-17 02:45:14
    Ум сайн амгалан болтугай.
    66.181.161.127
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-17 02:44:51
    Ум маани бад ми хум
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-04-17 02:24:37
    Хариуцлага.хариуцлага. ХХААД-ийг нарийн баримтлаж ийм осолтой нөхцөлд нарядаар ажиллах ёстой. Ер нь бол удирдлагын хариуцлагагүй байдал.
    103.229.122.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-17 02:24:31
    Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.
    66.181.161.66
    Мэдэгдсэн Хариулах
  • bat' 2019-04-17 02:21:56
    Осол гэдэг гэнэтийн зүйл юм шүү. Харамсалтай хэрэг болжээ. Ум сайн амгалан болтугай. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.
    43.242.241.154
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-17 02:07:08
    гэрэл малаас арай дээр мал байдаггуй юм байхдаа нэг егуулбэр нэг угээ хэд ч давтаж бичдэг юм арай баяртай мэдээ гэж л бичих нь халаг чадваргуй амьсгаа юмаа
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах