Жек Ма-гийн санал амьдралд хэрэгжих үү?

Дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлогоороо үндэсний ялгарлаа бүтээж байна. Энэхүү ялгарал гээч зүйл нь тухайн ард түмнийг оршин тогтнох зах зээлийн үндэс суурь, амжилтын хөтөч болдог гэж судлаачид үздэг юм билээ.

Тэгвэл манай гаригт хөдөлмөрч, зүтгэлтэй, тууштай байдлаараа хята­дууд толгой цохиж буй. Урд хөршийн “луунуудад” ажлын таван өдөр, ажлын найман цаг хэзээнээсээ л чамлалттай байсан болохоор хуанли дахь стандарт хуваариар явж ирсэн гэвэл худлаа болно. Яг энэ сэдвийг амьдрал болгож, цаасан дээр баталгаажуулах алхмыг Бээжингийн баялаг бүтээгчдийн нэг Жек Ма дэлхийд танилцуулсан нь дуулиан болон үргэлжлэх төлөвтэй.

Онлайн сүлжээн дэх хамгийн том дэлгүүр “Алибаба”-г үндэслэгч, Хятадын тэрбумтан тэрээр өнөөгийн бидний ажлын өдрүүд, бас ажлын цагийг “хийх зүйлээ аргацаасан хуваарь болчихсон” хэмээн шүүмжилж байна. Бидний ажлын цаг, өдөр нь ч цөөхөн учраас өсөлтийн хурдаа нэмж чадахгүйд хүрээд байна хэмээн тэрбумтан эр харж байгаа аж. Түүний үзэж буйгаар одоо цагийн хүн төрөлхтөн ажлын зургаан өдөрт 09.00-21.00 цаг хүртэл ажиллаж чадахгүй л бол ядуурах гэнэ.

Үүнийгээ тэрээр “996-гийн систем” хэмээн нэрлэсэн бөгөөд олон улсын хэвлэл даяар мэтгэлцээний гол сэдэв болоод байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт ноён Ма энэ талаараа “Хятадын эдийн засаг асар их боломжоо алдаж байна” хэмээн онлайн сүлжээнд бичсэн байдаг. Урд хөршийн эдийн засгийн өсөлт 1970-2000 онд дунджаар 10 хувиас буурч байсан түүх үгүй. Гэтэл сүүлийн хэдхэн жилийн дотор 25 он дамнасан энэ амжилт дөнгөж зургаан хувьд л багтахтай, үгүйтэй болжээ.

Ийнхүү эдийн засаг нь хумигдахыг дагаад олон ч хүн ажлаа алдаж, компаниуд үүд хаалгаа хаасан жишээ зөндөө бий. Гэхдээ санхүүгийн “зуд”-ыг хэтэвч дүүрэн даваад гарсан хүн ч бас байна. Тухайлбал, Бээжингийн интерперенүүдийн нэг, 1998 онд “JD.com” сайтыг үндэслэн байгуулсан Луй гэхэд хоногийн 24 цагийн турш хэрэглэгчдэдээ хэрэгтэй мэдээллийг нь хүргэхийн төлөө ажилладаг аж.

Тэрээр цахим хуудастаа “Манай сайтын үйл ажиллагаа сүүлийн 4-5 жилд буураагүй. Бид нэг ч ажилтнаа халаагүй. Харин ч орон тоогоо нэмсээр байна” гэж бичсэн байв.

Харин ноён Ма-гийн хувьд “Алибаба” сайтыг дэлхийн хамгийн том онлайн дэлгүүр болтол нь хөгжүүлж чадсан алдартан. Энэхүү компанийн зах зээлийн үнэлгээ өдгөө 490 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бол Жек Ма-гийн хувийн хөрөнгө нь 40 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөнгө үйлдвэрлэгч хамгийн том үндэстэн даяар ийм хэлэлцүүлэг өрнөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2019-04-19 01:42:41
    Ih zuil hiij.saihan amidarya gevel 21 tsagch bagadna.Argaguil terbumtan hunii tsag hugatsaag hudulmuriin buteemjeer uzej tuulsan hun.Iluu tsagiin mungiig 5000ug...
    202.9.45.97
    Мэдэгдсэн Хариулах
  • onom 2019-04-17 05:03:45
    бла бла бла танус бүгдээрээ
    103.57.95.36
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-04-17 04:40:51
    Ene hujaa yagaad oir oirhon uzegdeed bnaa..
    66.181.188.42
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-17 03:56:09
    хятад өмхийрсөн санаа. луу чинь хятадын биш хүннү нарын бэлгэдэл байсан. тэрийг манжийн үед хятадууд өөрийн мэт сэтгэлд суулгажээ.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах