ОХУ, Европын зөвлөл хямралд цэг тавина

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко,  Европын Зөвлөлийн парламентын чуулганы дарга Лилиан Мори Паскьетэй чуулганы үйл ажиллагаанд Москва оролцохоос татгалзсанаас үүссэн хямралтай холбоотой асуудлыг шалгаж хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Тэрээр “Санкт Петрбург хотод энэ сарын 18-нд болох алан хядах үйл ажиллагааны эсрэг чиглэсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа” гэсэн байна. ОХУ буруугүй ч Европын Зөвлөлийн танхимд үүссэн  хямралыг хэлэлцээр хийх замаар шийдвэрлэж  болно гэж үзэж байгаа аж. Тус зөвлөлөөс энэ сард хийсэн чуулганаар хямрал гарснаас хойш анх удаа ОХУ-ыг төлөөлөгчдөө бүрдүүлж, Европын зөвлөлд татвараа төлөхийг уриалсан шийдвэрийг олонхийн саналаар баталсан байна. Харин Матвиенко өнгөрсөн баасан гаригт “Энэ шийдвэрийн талаар ОХУ шийдвэр гаргаагүй цагт Европын зөвлөлд буцаж нэгдэхгүй” хэмээн мэдэгджээ. Крым, ОХУ-тай 2014 оны дөрөвдүгээр сард нэгдсэний дараа  Европын зөвлөл Оросын төлөөлөгчдийн санал хураалтад оролцох эрхийг хассан юм. Харин ОХУ 2016, 2018 онд төлөөлөгчдөө илгээгүйгээс гадна эрхийг нь нөхөн сэргээхийг шаардаж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.