Гоодойн аманд гал алдсан гагнуурчид хохирол барагдуулна
Өнгөрсөн бямба гарагт Гоодойн аманд гал түймэр гарч 16 айлын зуслангийн байшин гурван гэр шатсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Гал юунаас болж гарсныг холбогдох байгууллагуудаас шалгахад хоёр иргэн гагнуурын ажил хийж гүйцэтгэхдээ гал алдан өвс шатаасны улмаас гал гарсан нөхцөл байдал тогтоогдсон.

Гал түймрийн улмаас 15 га газар бүхэлдээ шатсан. Санамсар болгоомжгүй байдлаас болж гал алдаж бусдад болон байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг холбогдох хуулийн дагуу шалгаж байгаа.

Дээрх гал алдсан хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, учирсан хохирлыг төлүүлэх ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баадай 2019-04-17 04:36:48
    Гагнуур хийхэд оч үсэргэхгүй байлгах шинэ арга технологи гараагүй юмуу, эсвэл бид хуучнаасаа салж чадаагүй юм болов уу, гагнуурын очноос мөн их түймэр гарахийм
    161.202.44.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Хаян 2019-04-16 17:28:08
    Хоосон хүний хоёр чихийг л авахгүй бол өөр өгөх юм алга даа. Чих авбал ав даа гээд л суучихна шүү дээ, наад хоёр хүн чинь.
    150.129.142.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Засрахгүй нь ээ! 2019-04-16 12:57:47
    Энэ "Гэрэл" гэгч сурвалжлагч мэдээ бичихдээ үг найруулгаа ерөөс зөв бичиж сурахгүй юмаа!!! Иргэн би л гэхэд мөн олон удаа засч анхааруулсан даа!!!
    66.181.161.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-16 11:23:32
    Гал алдсан түмэр тависан эрхмүүдтэй төр төмөр нүүрээ гаргах хэрэгтэй гаргахгүй байх бүрэн боломж бий
    202.9.42.138
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-16 11:22:02
    яаж төлөж бархуу нөхдүүд одоо тэр бумийн байшин байсан гээл явна шүү дэ мундаг баян хүмүү гагнуур хийх биш дээ зайлуул
    202.21.127.142
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-16 09:49:10
    ЗАЙЛУУЛ САНААТАЙ ШАТААСАН БИШДЭЭ БАЙШИН БАРИЛГА Л ГЭХЭЭС ТӨРИЙН ТОМЧУУД ЭНЭ БАЙТУГАЙ ЮМ ИДЭЖ УУГААД ОЙ МОД СҮЙТГЭЭД ЯВЖ БАЙГАА Ш ДЭЭ
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-16 09:38:57
    Чих ав л гэнэ дээ
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах