Археологичид 4300 жилийн настай булш олжээ
Бүлэг археологичид Египетед ойролцоогоор 4300 жилийн өмнө хаанчилж байсан V эзэнт гүрэнд хамаарагдах язгууртны булш олсон байна. Булшийг Кайр хотоос өмнө зүгт байдаг Саккара хэмээх оршуулгын газраас олжээ.

Археологичдийн дүгнэлтээр энэ булш нь Л үсэг шиг хэлбэртэй, Каву гэж нэрлэдэг эрин үеийн язгууртан аж. Энэ талаар хайгуулын багийн дарга Мохамед . Мегахед “Энэ булш нь эхний танхим руу хүрдэг хонгилтой. Тэндээс өргөл тахилын зүйлстэй ширээний урд суугаагаар нь нас барсан тансаг эдлэлтэй оршуулгын танхим руу очдог” гэж ярьсан байна.

Энэ ер бусын булшийг ханыг нь зураг зурж чимэглэсэн сайн хадгалагдсан цагаан тоосгоор барьжээ. Мохамед Мегахед булшны зураг V эзэнт гүрний пирамид дээр байдаг гэж онцоллоо. Археологичид энэ булшнаас гадна энэ үед хамаарагдах өөр булш, эзэн хаан Джедкара Исесигийн эхнэр хатан хаан Сетибортод зориулж барьсан боржин баганыг олсон байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.