“River stone” хотхон “Шунхлай”-гийнх, “Шунхлай” Г.Батхүүгийнх

2010 оны нэгдүгээр сар. Малын тэжээл ачсан тусламжийн цуваа Өвөрхангай аймгийг зорих арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү хүрэлцэн ирэв. Тэрээр индэр дээрээс “Монгол орон даяар цас зудтай хүнд, хэцүү байгаа өдрүүдэд манай “Шунхлай”, “АПУ” болон түүний салбар компаниуд хамтран Өвөрхангай аймгийн малчдад тусламж үзүүлэх зорилгоор 380 тонн малын хүчит тэжээлийг сум орон нутагт тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулж байна...” хэмээн мэдэгдэж байв.

2011 он. ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийн захирал Б.Сайнжаргал: Монголын Мянганы сорилын сангийн “Ажил олгогч ба сургалтын байгууллагын хамтын ажиллагааг дэмжих төсөл”-ийг боловсруулах ажлынхаа хүрээнд бид  УИХ-ын дэд дарга Г.Батхүүд албан ёсоор хүсэлтээ илгээсэн. Бидний хүсэлтийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү хүлээн аваад “Шунхлай” ХХК-ийн ерөнхий захиралд хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэн нь бидний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах нөхцлийг бүрдүүлж өглөө...

Одоогийн УИХ-ын гишүүн  Г.Батхүү нь “Шунхлай”,  “АПУ” компаниудын эзэмшигч юм. Тиймээс тойрог руугаа чиглэсэн аж аж ахуйн чиглэлээр амлалт биелүүлэх ажилд нь “Шунхлай”, “АПУ” компаниуд үнэн хүчээр зүтгэдэг.

“Шунхлай” нь дороо олон охин компанитай. Тэднийх нь нэг болох  “S Developmant” ХХК-тай холбоотой нэгэн таагүй явдал болсон. “S Developmant” ХХК-ийн “River stone” хотхоны барилга дээрээс энэ сарын 7-ны өдөр гурван залуу унаж амь насаа алдав. Албаны хэллэгээр энэ нь үйлдвэрийн осол ажээ. Уг нь НМХГ-аас 2014 оны тавдугаар сарын 21-нд тус барилгын барилга угсралтын ажлыг нь түр зогсоох тухай акт гаргаж байжээ. Учир нь энэ барилга  батлагдсан зураг төсөлгүй, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байсан гэнэ. “S Developmant” ХХК нь 2011 оны дөрөвдүгээр сарын 18-нд байгуулагджээ.  Барилга,дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, төслийг удирдлагаар хангах, мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх, үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ үзүүлэх зэрэг үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг аж. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Батжав ажилладаг. “АПУ”-гийн Б.Батжав гэхээр хүмүүс түүнийг андахгүй.

Юутай ч УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн эзэмшлийн компанийн барилга гурван сайхан залуугийн аминд хүрчихлээ. Тэрээр “S Developmant” ХХК-ийг өөрийнхөө эзэмшлийнх гэж хэлүүлэх тун дургүй байна.  “АПУ”-аас нь хачин сонин мэдэгдэл гарч, цахим ертөнц дэх “S Developmant” ХХК болон “River stone” хотхонтой холбогдож болох бүх мэдээллийг устгуулсан байв. Г.Батхүүгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэснээс ийм арга хэмжээ авсан бололтой. Уг нь Г.Батхүү, “АПУ”,  “Шунхлай” гэдэг гурван үг “ихэр” болтлоо ижилссэн билээ.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2014-09-12 07:26:28
    Muu hugiin mantuun buuz.
    202.131.242.238
    Мэдэгдсэн Хариулах
    • comment unshij yawsan hu 2014-09-12 13:21:45
      looooooooooooooook
      180.235.185.108
      Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-09-12 05:34:57
    tulehsen l gesen ug
    103.26.193.2
    Мэдэгдсэн Хариулах
  • nasaa 2014-09-12 05:18:22
    Akt garchihaad ajilluuf baisa ni Mergejliin hyanaltiinhan buruutai bna shde.zogsooh talaar yahaad arga hemjee avaagui yum I
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-12 03:35:14
    Батхүү тэр 3 залуугийн ар гэрт ёстой үлгэр жишээ үзүүлэх байхаа.
    112.72.13.102
    Мэдэгдсэн Хариулах
  • сөдгөдсг 2014-09-12 02:32:08
    тэр батхүү гэдэг хүний буруутгахын төлөө энэ сэтгүүлч их л хичээж дээ. захиалгат нийтлэл бичдэг энэ сэтгүүлч нэртэй хүмүүс гэжээ
    112.72.13.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Bathui d 2014-09-12 01:15:50
    Bathui chi odoo naad horongoo Horongo oruulaltiin meduulegtee bicheegui dee bantaad ene nadad hamaagui Batjaw t hamaatai gej bolohgui biz dee.
    103.9.91.67
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-09-12 01:11:21
    bathuu ter 3 zaluug harj bgaad uuriin garaar tulhchihsen um bna l da.
    203.160.55.2
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2014-09-12 05:35:20
      tulhsenees yalgaagui yum boljee
      103.26.193.2
      Мэдэгдсэн Хариулах