Улсын хэмжээнд 28.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 2.6 мянган хүн баривчлагджээ
Улсын хэмжээнд 2019 оны эхний улиралд 9.9 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 848 -аар буурчээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад залилах гэмт хэрэг 266, мал хулгайлах гэмт хэрэг 247, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 214, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 53 -аар өссөн хэдий ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 96, хулгайлах гэмт хэрэг 1522, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 329 -өөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний улиралд 44.0 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 10.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 9.8 тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 2.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас 2019 оны эхний улиралд 2.2 мянган хүн гэмтэж, 375 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 14-өөр, нас барсан хүн 60-аар өссөн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2019 оны эхний улиралд 9.4 мянга болж, 554 нь 18 хүртэлх насны хүүхэд, 4.2 мянга  нь эмэгтэйчүүд байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2019 оны эхний улиралд 763 болж, өмнөх оны мөн үеэс 187-гоор, хүүхэд оролцсон хэрэг 163 болж, 23-аар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 637болж, 5-аар, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 504 болж, 51-ээр өсжээ.
16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 2019 оны эхний улиралд улсын дунджаар 46 болж, өмнөх оны мөн үеэс 4-өөр буурсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны эхний улиралд 159 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 53-аар өссөн байна. Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний улиралд 524 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 5.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 247-гоор өссөн байна.

Улсын хэмжээнд 2019 оны эхний улиралд 28.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 2.6 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 8.1 мянгаар, баривчлагдсан хүн 285-аар өссөн байна.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.