Гүний усаа бага ашиглаж, гадаргын усаа их хэрэглэж суръя
Ус байгалийн стратегийн үнэт баялаг гэж усны салбарынхан үздэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд гүний усны нөөц шавхагдаж байгаа судалгаа бий.
 
Уг нь гүний усыг бас нэгэн ашигт малтмал гэж үздэг. Газрын гүний ус маш удаан хугацаанд  буюу 140 сая жилийн дараа нөхөн сэргээгддэг аж. Тиймээс гадны улс орнууд их хэмжээгээр хэрэглэхээр аль болох зайлсхийдэг байна. Энэ нь тухайн газар орныг цөлжих, унд болон хэрэглээний усны хомсдолоос урьдчилан сэргийлэх шилдэг арга болдог гэнэ. 
 
Харин манай улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд ихэвчлэн гүний усыг хэрэглэдэг. Тэдгээр компаниуд хоногтоо маш их хэмжээний усыг ашигладаг.  Гэтэл өнөөх цөлжиж буй манай газрын гүний усыг нь гадаадын томоохон уул уурхайн компаниуд ашиглаж байгаа нь Монгол орны усны нөөц асар хурдан хугацаанд хомсдохыг “зөгнөж” байгаа нэг хэлбэр юм.
 
Тухайлбал,  гол мөрөн байхгүй говь талд бууриа засаж  “тухалсан” Оюутолгой, Тавантолгойн зэрэг томоохон компаниудын хувьд 50-60 сая жилийн хугацаанд хуримтлагдсан гүний усыг хэрэглэж байна. Ашиг нь гадагшаа гардаг энэ том орд газруудад гүний ус биш гадагшаа урсаад гардаг гадаргын усаа зөөвөрлөж, шилжүүлж ашиглуулах тал дээр анхаарах хэрэгтэй гэнэ.

Мөн бусад ч жижиг компаниуд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гүний цэнгэг усаа хэрэглэхээс аль болох зайлсхийж, гадаргын усаа ашигладаг байхыг зөвлөе. 

О.Гэрэл 
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-04-14 09:12:14
    Гүний ус бол байгаль эхийн л бэлэг уурхайн нөөц шиг л дуусна одоо шинэ орон сууцанд саарал усны шугам тавьж бохироо хөөмөөрөө
    202.9.42.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-14 06:15:29
    Зөв. Усан сангуудыг ихээр бариж гадаргын ус хуримтлуулж ашиглахыг хичээх хэрэгтэй байна. Манайх шиг байгаа жаахан усаа гадагш нь урсгачихдаг улс дэлхийд байхгүй...
    202.9.44.120
    Мэдэгдсэн Хариулах