Төрийн мөнгийг хувьдаа завшсан албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөв
Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн гомдлын дагуу Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонгод холбогдох асуудлыг шалгажээ.

Тэрбээр мал эмнэлэг, малын эмийн худалдаа болон бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг 2016, 2017, 2018 оны ХАСХОМ-т мэдүүлээгүй байна.

Мэдүүлээгүй хоёр аж ахуйн нэгжтэй 2017, 2018 онд “Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын мал эмнэлэг үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн дарга нарын хооронд байгуулсан ажил үйлчилгээний гэрээ”-г байгуулж, ажил гүйцэтгүүлсэн  нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн, уг гэрээг байгуулахдаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй зөрчил илэрлээ.

Түүнчлэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангаас мал эмнэлгийн үйлчилгээний хөлсөнд шилжүүлсэн мөнгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлж авсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон юм.

Б.Солонгын гаргасан дээрх зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг  үндэслэн Завхан аймгийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн Б/16 захирамжаар үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-04-19 09:48:42
    Наад нөхөр чинь ажилаас чөлөөлөгдөх ямар хамаатай юм бэ угаасаа л хөөгдөнө төрөөс гударсан мөнгийг нь төлүүлээч ээ
    66.181.161.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Gerelee 2019-04-15 07:09:22
    Dawarrsan gar be ajilaas chuluuluud yadiin zohih juramiin dguu yl onoogooch jiriin negen kompanid ajillaj bga irgenbingesen bol yana tsagdaa sergiileh bolj bg
    66.181.182.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-15 01:20:55
    Ийм гоё шагналтай юм бол төрд ямар нэгэн аргаар ажилд ороод баахан мөнгө гудараад халагдаад бай гэсэн үг үү арай дэнднээ хохиролыг нь төлүүлээд шорон марш
    66.181.161.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Hehe 2019-04-14 23:44:04
    Tomchuudaa ehleed shalgaach aimag ene ter gesen jijig garuudiig sur badruulj hevlel soshialaar neg tsatsad l yum hiisen bolj haragdah gee yu
    122.201.24.182
    Мэдэгдсэн Хариулах
  • U.Bold 2019-04-14 18:43:38
    Alban tushaalaas chuluuluh ni shiitgel mun uu.Uur ajild devshuuldeg baang bodvol yaahav dee.Er ni bol hulgain objektoos ni holduulsnaar duusdgiig bolioch.
    202.126.89.167
    Мэдэгдсэн Хариулах
  • арай үгүй байлгүй дээ 2019-04-14 08:44:06
    Төрийн мөнгийг хувьдаа завшсан албан тушаалтан шоронд ордоггүй юм уу ? ажлаас нь чөлөөлөөд болоо юу ?
    202.9.42.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-14 07:59:01
    Йимээрхүү 60 тэрбумын бүтээгдэхүүнүүд олон байна шүү.
    202.126.89.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Baagii 2019-04-14 04:05:28
    Erunhii said Sanjin Bayr erh medlee ashiglaj Erdenetiin 51 huviig bankind tavisan .ymarch shiitgel bhgui. Arai denduu ym
    202.9.42.10
    Мэдэгдсэн Хариулах