Томхон шорон барья
Тийм ээ. Томхон шорон хэрэгтэй байна. Тэгэхдээ тэр шорон улстөрийн хэрэгтний гэсэн тодотголтой байх нь зүйтэй байх л даа. Яагаад гээ. Хариулт бэлээн. Уг нь одоогоор байгаа шорон нь баригдаад ч удаагүй, багтаамжийн хувьд ч гайгүй л. Гэхдээ л хорих 461 дүгээр ангийн хувьд стандарт гэж ярьвал олон зөрчил бий. Даангүй улс төрийн хэрэгтэн олширсон үед. Үнэнийг хэлэхэд улстөр бусармаг улстөрчид нь бузар хэрэгт их орооцолддог болсон шүү дээ. Иймээс улстөрч гэмтнүүдэд зориулсан шорон буюу хорих цаашлаад ял эдлүүлэх газар дутмаг байх цаг ирэх нь ээ.

Жижигхэн тооцоо бодоод үеье. Төр, засгийн болоод банк санхүүгийн байгууллагад удирдах алба хашиж байсан лав 20-30-аар тогтохгүй хүн ял эдэлсэн. Шалгагдаж байгаа нь ч түүнээс олон гэдэг. Алсдаа ч бүр олшрох төлөв бий. Байгалийн эрдэс баялгаас хумсалсан, хулгайлсан тухай хов жив ч их. Оюутолгойн гэрээг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж хийсэн нөхөд шалгагдаж байгаа гэдэг. Энд ерөнхий сайд асан С.Баяр тэргүүтэй хүмүүсийн нэр явдаг. Саяхнаас Эрдэнэтийг барьцаалж гадаадын банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн гэх хэрэгт мөн л улстөрч олон хүн хамрагдах янз бий. Зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хууль зөрчиж зээл авсан гэх хэрэгт өнөөгийн УИХ-ын 76-гийн тал илүү хувь нь оролцчихсон байгаа. Тэднийг ЖДҮ- чид гэж нэрлээд байна. Маргааш хулгайчид гэж хэлэх л янзтай. Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир хэдийн хэрэг шүүхэд шилжлээ л гэж дуулдсан. Энэ бол зөвхөн эхлэл нь байх. Сонгуулийн хугацаагаар ЖДҮ-чидийн төрийн суудалд байх хугацаа ердөө нэг жил илүүхэн үлдсэн.  Хэрвээ нэр бүхий 50 нөхөр хууль зөрчсөн нь үнэн юм бол 2020 оны сонгуулийн дараа хэн ч биш болсон нөхцөлд бүгдээрээ шоронгийн хаалга татаж магадгүй ээ.

Сүүлийн үеийн гол дуулиан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн будлиан байна. Хэргийг шийдлээ гэсэн тэр нь буруугийн буруу болж булай нь дэлгэгдлээ. Уг хэргийн жинхэнэ эзэн тодордог юм бол, алуурчин нь илэрдэг юм бол тухайн үедээ “том явсан” нөхдийг хууль дуудаж таарна. Ийм л ил тодхон өнгө төрх байгаа гэдэгт хэн ч маргахгүй л болов уу. Зоригийг алсан хэрэгт хилсээр ял тулгахад булай арга хэрэглүүлсэн хууль, тагнуулынхан сая ажлаа өгцөгөөлөө. Тэд бас хуулийн өмнө бөхийх л учиртай байх. Хэрвээ хуулиа хэрэгжүүлдэг л юм бол шүү дээ. Хонгилийн үзүүрт гэрэл гэгчээр Улсын Ерөнхий шинэ прокурор Б.Жаргалсайхан тушаал гарган олны анхаарал татсан дуулиант хэргүүдийг хянах ажлын хэсэг байгуулав гэнэ. Уг хэсэгт багтсан прокурорууд нь төрийн өндөр албан тушаалтан АТГ, Тагнуул, цагдаагийн албан хаагчид болон шүүгч прокурорт холбогдсон хэргүүдийг татан хянах юм байна лээ. Ингэснээр мөрдөн шалгах ажиллагаа эрчимжиж бас эрүүлжих байх гэсэн горьдлого төрүүлж байна. Үр дүн нь бас л улстөрийн хэрэгтнүүдийн тоо өснө. Иймээс томхон шорон хэрэгтэй болоод байгаа юм. Зарим оронд улстөрийн хэрэгтнүүдийн тусгай шорон байдаг юм гэсэн. Г этэл манайд тиймгүйгээс албан тушаалын, авлига өглөгийн том хэрэгтнийг хүний өвөр суйлсан халаасны хулгайчтай цуг хорьж цагдаж байдаг. Энэ ч зохисгүй юм. Яаралтайхан том шорон барьчих юм бол дараагийн Засгийн газрын ачаалал ч хөнгөрөх тал бий.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Д.Бичээчхүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-16 18:44:37
    Яахын тэдниыйг эрүүгийн гэмт хэрэгтэн гаж донтон алуурчин траншеыныхан хулгайч хүчиндэгч яргачид яахаас буцахаа байсан шийдсэн хулгайчидтай нь хамт ял эдлүүл
    66.181.185.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2019-04-14 12:38:52
    Uls toriin gedeg ner buruu,1930-1990 onii helmegdegsdiig toriin esarguun geed uls toriin horigdol gej tsollodog bv.Odoogiinhiig urvarch,hulgaich,luivar avilgali...
    24.46.102.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-14 11:21:48
    Суух улстөрчдийг шууд орж байна үү. кккк
    103.87.255.78
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-14 02:49:12
    Дахин хүмүүжүүлэх лагерь байгуулах хэрэгтэй. Элбэгдорж, Сайханбалаг мэтийн ялтнуудаар ажил хийлгэх хэрэгтэй.
    174.50.62.78
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-14 02:23:08
    Энэ нѳхѳр ѳѳрѳѳ орох гэж байгаа юм байхдаа.Элбэгдоржийн мафийн гол гишүүд 30-орчим байгаа эд нарыг нэг шоронд хорьж болохгүй үгсэн хуйвалдаж юу ч хийж мэднэ.
    202.9.43.206
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-04-13 11:50:54
    JDU GISHUUDIIG TOR ORSHOOH ESTOI.HAMGIIN GOL N BURUU AVSAN ZEELEE BUTCAAGAAD OGCHIH. ORSHOOSNII UCHIR N HUULIIN SHINECHLELIIG IRGEDIINHEE TOLOO GESEN SETGE...
    180.150.80.211
    Мэдэгдсэн Хариулах
  • hereggyi ee!! 2019-04-13 10:36:05
    Soron bol erdiin hyanalttai hargalzagch nar ni sain medeeleltei baibal barab?...sorongooroo l baibal barab?...sine sorongoor yadag yum be?....
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2019-04-13 09:45:11
    Томхон гэхдээ ерийн шорон байгуулах хэрэгтэй. Монгол улс емне нь ийм шоронтой байсан юм. Тэнд дандаа эдийн засаг улс терийн хэрэгтнvvдийг хорьж ерийг нь барах
    66.181.177.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-13 06:49:55
    Одоо алба хашиж байсан эрхтэн дартнуудын шорон гэж тусдаа хамгамж нөхцөл сайн шоронтой болохнээ
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах