Ц.Гарамжав: Эхчүүдийн тэтгэврийг тэнцвэржүүлсэн тэтгэврийн хэмжээнд хүргэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Ц.Гарамжав нарын 11 гишүүний санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаанар энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан юм.

1990 оны Тэтгэврийн хуульд заасан эхчүүдийн насны тэтгэвэр эрт тогтоолгох эрх нь тэднийг нас ахих үед ажилгүйдэлд өртөж, ажилгүй болохоос хамгаалах сайн талтай ч 35-45 насандаа тэтгэвэрт гарсан тул хөдөлмөр хийж олох байсан илүү орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцөлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдох, нийгмийн баталгаа нь алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэх сөрөг тал их байна. Судалгаанаас үзэхэд 1991 онд 288.5 мянган хүн тэтгэвэр авч байсан бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 45,9 хувь нь буюу 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосны дотор 83,3 мянган хүн буюу 62,9 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.

 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 21,3 мянган иргэн Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрийн 15,4 мянга буюу 72,3 хувь нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 4 мянга буюу 18,9 хувь нь 27 жил ажиллан нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд, 1,8 мянга буюу 8,7 хувь нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд юм. 1997 оны 2 дугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 18,6 мянга буюу 87,5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэвэр 342,8 мянган төгрөгөөс бага тэтгэвэр авч байгаа юм байна.

Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Мөн нийгмийн даатгалын газраас 2018 оны эхний хагаст гаргасан танилцуулгаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ /280,0 мянган төгрөг/-ний, 7,6 мянга нь 280,0-300 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байгаа нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд хамгийн бага тэтгэвэр авч байгааг харуулж байгааг хууль санаачлагчийн зүгээс хэлж байлаа. Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх үүднээс хуулийн төслийг санаачилсан байна. Холбогдох судалгаа, тооцооноос үзэхэд хуулийн төслийн зохицуулалтад хамаарах нэг хүнд дунджаар 50 мянгаас 70 мянган төгрөг нэмж олгохоор байгаа юм. 
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-19 01:01:37
    сайн байна
    122.201.26.172
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-15 06:15:09
    4 өөс дээш хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн эхэд хүүхдийн тоогоор 100 мянган төг тэтгэвэр дээр нь өгөх хэрэгтэй,Германд 4 хүүхэд төрүүлсэн эхэд Шигтгээ дарьж өгдөг
    202.21.99.174
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2019-04-13 13:29:42
    edgeer emegteichvvd tuhain vedee uursduu garaad naimaand yvsan hvmvvs shvv. odoo busdad zovlon yrij tvvniig ta bvhen hvleen avch huuli batlaad baih daa.
    49.0.212.45
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-13 11:36:01
    ардчилал гээч эхлэх үед мѳрѳѳрѳѳ ажиллаж байсан олон эмэгтэйчүүдийн цалин шалан дээр унасан шүү дээ. Тэгсэн ч үнэнчээр хѳдѳлмѳрлѳсѳѳр 2009 онд тэтгэвэрт
    64.119.16.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-13 01:49:16
    Бага тэтгэвэрийг их нэмэх ихийг нь бага нэмэх гээд нэг хууль бус санаа яваад байх юм гайгүй тэтгэвэр авах нь залуу насандаа санд ихийг л хуримтлуулсан шүү дээ
    202.9.42.18
    Мэдэгдсэн Хариулах
  • mongoliin irgen 2019-04-12 18:33:29
    songogdsn toirogtoo ym hii
    66.181.183.169
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2019-04-12 17:32:40
    213.162.72.207
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2019-04-12 17:31:46
    сонирхолтой
    213.162.72.207
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-12 10:41:11
    алтан загасны эмгэн шороогоо малтаж суухгүй энд талбайн байшинд юу гэж донгодож суугаад байгаа юм.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах