Зарим сургууль сансрын нисгэгчээс бусад бүх мэргэжлээр оюутан элсүүлж байна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг  сонслоо. Одоо гишүүд асуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна. 

Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат МСҮТ-д ямар бодлого барьж байгаа талаар торууллаа. Энэ асуултад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “МСҮТ төгсөгчидийн 60 хувь, их, дээд сургууль төгсөгчдийн 30 хувь ажилтай болж байгаа. Одоо зарим аж ахуй нэгж, компани мэргэжилтэй ажилтан авна гэдэг болсон. Зарим компаниуд дэргэдээ  МСҮТ-тэй байна” гэлээ. 

Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “96 их дээд сургуульд 155 мянга гаруй оюутан суралцаж байна. Зарим сургууль бараг л сансрын нисгэгчээс бусад бүх мэргэжлээр оюутан элсүүлж байна шүү. Нийт оюутнуудын 90 гаруй хувь нь нийслэлд суралцаж байна. Боловсролын "цагаачлал" үүсэх нь. Боловсрол бизнес боллоо. Хамгийн өндөр цалинтай хүмүүс багш, эмч нар байх ёстой. Дээд боловсролдоо анхаарах цаг болсон. Өнөөдөр боловсролыг бизнес болгож байна. Дээд боловсролын үнэлэмжийг нь өндөр болгох хэрэгтэй байна”гэлээ. 

Үүнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Боловсролыг бизнес болгож байна гэсэн шүүмжлэл байгаа. Гэхдээ хувийн их, дээд сургуулиуд төрийн ачаанаас үүрэлцэж байгаа учир үйл ажиллагааг нь дэмжиж өгөх хэрэгтэй. Харин шаардлага хангаагүй сургуулийн үйл ажиллагааг зогсооно. Төрөөс тавигдаж байгаа шаардлагыг хангах нь чухал. Оюутнуудын дийлэнх нь Улаанбаатар хотод суралцаж байгаа. Оюутнуудыг орон нутгийн их, дээд сургуульд суралцахад хөшүүрэг, механизмийг нь хийх хэрэгтэй. Шаардлага хангаагүй их, дээд сургуулийн тоог цөөлнө” гэсэн хариулт өглөө. 

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-04-13 07:03:14
    Энэ сайт хүний сэтгэгдлийг устгаж түрэмгийлэл үйлддэг сайт байна.
  • irgen 2019-04-13 06:13:17
    Энэ сайд, гишүүн хоёр оюуны ёроолгүй хоосролд автсан нөхдүүд байна. Хувийн хэвшил төрийн ачаөнаас үүрэлцдэг л гэнэ бизнес боллоо л гэнэ Үндсэн хуулиа уншаа нөхд...
  • Монгол 2019-04-13 05:12:37
    Монгол Улс 100-д их дээд сургуультай, бараг бүх төгсөгчид нь эрэгтэй нь приус барьсан халтуурын жолооч болно, эмэгтэй нь лангууны худалдагч болно, ИЙМ Л БАЙНА!
  • Baatarbilegt !!! 2019-04-13 01:54:16
    Saidaa ! Mongold 5 surguulil baihad bolloo ! Heden zuun chnargui surguuliud Bugdiig ni dahin Atestatchilaad zooruul ! gadniihanaar standartiig ni tulguulaad haa...
  • haha 2019-04-12 15:16:17
    Ih zasgiig heleed bga ymu temuuleen tanai company bas hunii naimaa hiih ni holgui gokiig aaw chin luivardaj , hulgailaa bizdee nohoin baas
    • МҮИС 2019-04-12 16:32:24
      Монголын Үндэсний Их Сургууль гэж бүх мэргэжлийн ангитай супер сургууль бийш дээ. Тэрнийг л хэлсэн байх.
  • зочин 2019-04-12 13:53:06
    их сургуулийн элсэлтийн хяналтын тоог багасгаж тогтоох хэрэгтэй. ямар ч чанар байхгүй дипломтой хүнээр дүүрлээ. ажил хийх хүн олдохоо байлаа.
  •  2019-04-12 10:28:38
    битгий дэмийр чиний хөрөнгө бас л дунд нь байж л байгаа. хятад ахан дүүс рүүгээ эргэж харалгүй яв.