Авлигын нөхцөл байдлын мэдээллийг УИХ-д хүргүүлэв
Авлигын эсрэг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Улсын Их Хурал авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр мэдээлдэг билээ.

Энэ хүрээнд АТГ-аас “Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт (2016-2018)”-ийн мэдээллийг УИХ-д өнөөдөр хүргүүлжээ.

2016 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш өнөөг хүртэлх хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн үйл ажиллагааны танилцуулга, мэдээлэл болон авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх судалгаа, дүн шинжилгээг багтаажээ.

Түүнчлэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 11 зорилт тус бүрээр төрийн байгууллагууд болон зорилтот бүлгүүд хэрхэн хэрэгжүүлсэн талаарх тайлан мэдээллийг нэгтгэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-12 10:30:40
    НМХГ-н хэдэн нөхдүүдийг бүрэн соль. 2017онд цалин хөлсний байцаагчид 16 хүн гомдол гаргасан боловч хахууль аваад таг.: