Орон сууцны нэгдүгээр давхарт нийтийн хоолны үйлчилгээ явуулах эрх олгох зөвшөөрлийг зогсооно

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх”-ээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас “Нийтийн хоолны үйлчилгээн дэх эрсдэлд суурилсан мэргэжлийн хяналт шалгалт ба  аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтэс, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.

Нийтийн орон сууцны нэгдүгээр давхарт болон бусад нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудтай холбоотой иргэд, олон нийтээс гарч байгаа гомдол, мэдээллийг хэлэлцүүлгээр хөндсөн бөгөөд нийтийн хоолны үйлчилгээнд хийж буй мэргэжлийн хяналт шалгалт болон төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлуудаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, санал, бодлоо хэлэлцэв.

Орон сууцны нэгдүгээр давхрын зориулалтыг өөрчлөн, ашиглалтын шаардлага хангахгүй орчинд нийтийн хоол хүнсний үйлчилгээ явуулж байгаа байруудад бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгож байгааг таслан зогсоох, мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийхдээ эрсдэлийг бодитой тогтоох, аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бий болгох, бэхжүүлэх, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохдоо үндэслэлгүй нэмэлт төлбөр хураамж авахгүй байх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцүүлэгт оролцогч талууд цаашид хамтран ажиллахаар тогтлоо.

 

Авлигатай тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zuv  2019-04-13 03:15:26
    Mash zuv shiidelbna. hort hii ni irgenii eruul mended nuluulj bna
    103.26.193.21
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-12 07:57:57
    Мөн орон сууцны хажууд байдаг бар, рестораныг ч гэсэн нүүлгэн шилжүүлмээр байна. Шөнө орой бөөн орилоон, шуугиан, болдог Хөгжим нь чанга дуугардаг гээд л хэлэх ...
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • ganbaa 2019-04-12 07:06:21
    yum l bol haana boono geh yum oor hiih ajil alga uu
    202.21.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-04-12 06:05:54
    Ёстой зөв асуудал хөнджээ. Нийтийн хоолны газруудын ашигладаг тоног төхөөрөмж зориулалтын бус үйл ажиллагаа явуулдагаас оршин суугчдын эрүүл мэндэд нөлөөлж байн...
    66.181.191.163
    Мэдэгдсэн Хариулах