УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэж нэг юм бий. Энэ эрхээр түрий барьж дураар авирлаж, хуулийн дээгүүр гишгэлж болдог гэх ойлголттой гишүүд олон байх шиг. Тэдний нэг нь УИХ-ын эрхэм гишүүн Б.Ундармаа. Энэ долоо хоногийн эхэнд Монгол банкнаас Капитал банкийг дампуурч байгааг зарласан. Үүнтэй зэрэгцэн маш олон хадгаламж эзэмшигч харилцагчийн асуудал хөндөгдөж буй. Үүнд Монголбанк зохицуулалт хийж байгаа гэдгээ дуулгасан. Гэхдээ хамгийн чухал асуудал нь энэ банкны дампуурал мянга мянган татвар төлөгчдийн мөнгийг "залгисан" нь нэгэнт ил боллоо.
Тодруулбал, Тэтгэврийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг нийт 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан. Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг гэдэг нь ЖДҮХС-гийн 47, АШУҮИС-ийн дөрөв, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг гэнэ.
Ийнхүү тэрбум тэрбум төгрөгийн татвар төлөгчдийн мөнгийг хэрхэх нь тодорхойгүй болов. Энэ зуур Капитал банкны 99,97 хувь эзэмшдэг гэх УИХ-ын гишүүн Б.Ундармаа тайлбар хийхээс татгалзан "Улстөрийн нөлөө орсон" хэмээн мэдэгдэж байх. Нэг үгээр тэр өөрийн хувийн бизнес нь дампуурлаа зарлаж байхад, үл тоосон байдал гаргав. Уг нь бусдын бизнес дампуурна уу, хөгжин цэцэглэнэ бидэнд падлийгүй. Гэтэл татвар төлөгчдийн тэрбум тэрбум төгрөгийг залгичихаад том толгойлж, үл тоосон байдал гаргаж байгаа Б.Ундармаа гишүүний үйлдлийг зөвтгөх аргагүй. Гадны хариуцлагатай, ёс зүйтэй улсуудад бол татварын төлөгчдийн мөнгийг арилжааны банкиндаа байршуулж, улмаар банкаа дампууруулсан гишүүн нь аль хэдийн уучлалт гуйж, хуулийн шүүхийн өмнө өөрөө очиж, бөхөлзөж яваа. Гэтэл манайд эсрэгээрээ байх.
Яг энэ үйл явцыг хууль хяналтын байгууллагынхан хэрхэн дүгнэж байгааг таахад бэрх. Гэхдээ жирийн нэг татварын төлөгчийн үүднээс Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийг хариуцлага хүлээлгэхэд хангалттай шалтгаан гэж харахаар байна. Мөн Б. Ундармаа гишүүн сүүлчийн ширхэг зоосоо шавхаж улсыг хохиролгүй болгох ёстой. Хамгийн сүүлд буюу 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Б.Ундармаа гишүүн Зоол гоёл ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Бишрэлт косметикс энд фейшн ХХК, Соёмбо даатгал ХХК, Капиталмаркет корпораци ҮЦК ХХК, Капитал банк ХХК, Бишрэлт холдинг ХХК, Нью даниста рөүд энд констракшн ХХК, Эрдэнэзам ХХК гэх компаниудад хувь оролцоотой гэдгээ мэдүүлсэн байна. Нэг үгээр Б.Ундармаа гишүүний нэг бизнес дампуурсан нь нижгээд нь хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн үг. Түүний дээр бизнесүүд хэрхэн үнэлэгдэхийг мэдэхгүй. Гэхдээ Б.Ундармаа гишүүн та татвар төлөгчдийн мөнгийг хүү алдингатай нь төлж барагдуулах ёстой. Банк ийм системээр ажилладгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ, эрхэм гишүүнээ.
П.АНИР
Оллоо.мн