1022 СӨХ үйл ажиллагаа явуулж байна
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрийн санаачлан боловсруулсан “Орон сууц,  гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.  
1996 онд Орон сууц хувьчлах тухай батлагдаж, нийтийн зориулалттай орон сууцны байр, байшин, түүнд ногдох дундын өмчлөлийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй хувьчилж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн хариуцах үүрэг бүхий Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, улмаар 2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдан хэрэгжиж байна.
 
Сууц өмчлөгчдийн холбоо 1997  оноос  байгуулагдаж  эхэлсэн  ба  2015  оны  IV  улирлын байдлаар 1022 СӨХ үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлд 881, орон нутагт  141  байна.  Нийслэлд үйл  ажиллагаа  явуулж  байгаа  СӨХ-дод  нийт 153.312 орон сууц бүхий  2368 байр хамрагддаг бол орон нутагт 42267 орон сууц бүхий 1009 байр хамрагддаг байна.
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи  16 жилийн хугацаанд  үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн боловч хуулийн зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх шаардлага байсаар байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь баталгаажих, холбооны зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүний тогтолцоо, эрх хэмжээг хуулийн хүрээнд зохицуулах, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тодорхой болох, төрийн ба төрийн бус байгууллага, сууц өмчлөгч, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага хоорондын харилцааг зохицуулах, орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, бүртгэл, засвартай холбоотой харилцааг шинэчлэн зохицуулах ач холбогдолтой” гэж хууль санаачлагч үзэж байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-13 09:52:16
    СӨХ гэж мөнгө идэх аргын нэг хэлбэр. Ядаж цэвэрлэгээ хийдэггүй орцны хаалгаа засварладаггүй ийм газар байхын хэрэггүй. Хана шат бол бүр угаадаггүй?
    202.9.42.199
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-12 03:40:46
    Ерөнхий сайд аа Энэ СӨХ гэдэг нэрээ жирийн иргэдийг мөлждөг байгууллагыг болиулаачээ. Мөн Орон сууц гэдэг бас нэг залилангийн байгууллага байна. төлбөр нэмнэ.
    43.242.243.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-11 10:54:25
    ХУДАЛ ТООЦОО ХИЙЖ ХУДАЛ ХЭЛЖ МӨНГӨ ИДДЭГ ИЙМ БАЙГУУЛЛАГЫГ ХУРДАН ХААГААРАА ДАА
    64.119.16.79
    Мэдэгдсэн Хариулах
  • зүүн 2019-04-11 10:34:46
    за ёстой худлаа мэдээ байна.одоо бараг шинэ байр болгон Сөх тэй байна.10000 илүү сөх байгаа.ихэнх нь шинэ байранд 1.2 жил ажиллаад мурьдаг болсон бизнес.
    66.181.161.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Uuniig anhaaraa !! 2019-04-11 10:29:38
    SOX iin uil ajillagaag saijruulmaar b naa Mod Zuleg tariad terniigee archilchihdag ajiltai sooiin ajiltanguudiig surgaj beltgeh heregtei b naa !!!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
    • зүүн 2019-04-11 10:38:10
      СӨХ гэдэг чинь орон сууц өмчилж байгаа та бүгдийн нэгдэл холбоо юм л даа...өөрсдөө санаа санаачлага гаргаж мод бутаа тарьж тордоно л доо.өөрсдийн чинь ажил.
      66.181.161.24
      Мэдэгдсэн Хариулах