Гишүүдийг тагнаж чагнасан гэх асуудалд Ц.Нямдорж хариу тайлбар өгөв
Хууль зүйн байнгын хорооны өдрийн хуралдааны үеэр өөрийг нь тагнаж, чанасан тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үгтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр албан бичгээр хариу өгчээ.
 
Тэрбээр уг хариу бичигтээ “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгтэй тань холбогдуулан дараах үнэн бодит мэдээллийг хүргүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гээд
 
1.С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулан иргэн Г.Батсүхийг гадаадаас баривчлан ирэх ажиллагаа 1999 оны 04 дүгээр сард буюу Ж.Наранцацралт Ерөнхий сайд байх үед хийгдсэн. Үүнээс хойш 1 жил 4 сарын дараа миний бие 2000 оны 08 дугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон.
 
2.Иргэн Д.Энхбатыг 2003 онд Франц улсаас хүч хэрэглэн баривчилж 4 улс дамжуулан Монголд авч ирэх ажиллагааг Тагнуулын ерөнхий газрын ажилтан Б.Хурц тэргүүтэй хүмүүс гүйцэтгэн, уг асуудлыг тухайн үеийн Тагнуулын ерөнхий газар нууцын журмаар шалгасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газар уг ажиллагаанд огт оролцоогүй.
 
Б.Хурцыг уг хэрэгт холбогдуулан Англи, Герман улсад удаан хугацаагаар хоригдож байсныг бүх хүн мэднэ.
 
Хуулиар Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдад шууд харьяалагддаг бөгөөд тэнд явагдаж буй аливаа нууц ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам болон сайд мэдэх, удирдах, чиглэл өгөх, ажиллагааных нь явцад хяналт тавих хууль зүйн бололцоо байхгүй, эрүүгийн хэрэгт хяналт тавих ажлыг прокурорын байгууллага гүйцэтгэдэг.
 
3.Та 2019 оны 03 дугаар сарын 14-нд Эрдэнэт хотод болон Жи Тайм сүлжээний хохирогч нартай уулзах үеэр уулзалтын болон олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийн нэр бүхий 2 ажилтан уг уулзалтыг ажиглаад гарсан, тэр үед өөрийн тань туслах хуучны танил Баттогтохтой тааралдаж хэзээ явах, хамт хоолонд орох талаар ярилцаад явсан байна. 

Өөрөөр хэлбэл, өөрийг тань тагнах чагнах ямар ч ажиллагаа явагдаагүй, тийм шаардлага ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.  




О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-12 04:51:06
    их сандарч байх шив. Хурдан хариу бичээд л
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-12 01:36:27
    наад худалчыг зайлуулаач ээ. хэдэн жил хуцахыг нь соносох албатай юм бэ?
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-12 00:08:02
    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн сонгоцгоое
    202.9.42.186
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-04-11 14:29:27
    Nym dorj yagaad ynz buriin hel amand orootsoldood bainaa hamgiin ih noeon nyryytai hun baih l ectoi um shuu dee.
    202.179.26.155
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-04-11 14:00:49
    HURTCIIN HONINII HONHOR BAASANHUUD YUGII N TAILAGNADAGIIN...HURTCAASAA ASUUGAA CH BAAS BAASANHUU...
    180.150.80.211
    Мэдэгдсэн Хариулах